Гэр бүл судлал сургалтын хөтөлбөр

Хөтөлбөрийн танилцуулга:

Монгол улсын гэр бүл, түүнд онцгойлсон бодлого системтэйгээр хандах нь гэр бүлийн хүрээнд төдийгүй, улс орны, нийгмийн, боловсролын байгууллагын анхаарах асуудал болж байна. Нийгэм, эдийн засгийн харилцааны олон нөхцөл байдлаас шалтгаалан монгол гэр бүлийн амьдрал, бүтэц, харилцаанд олон тулгамдсан асуудал бий болж тэр бүхэнд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх нь чухал байна.

Гэр бүлийн талаарх төрийн бодлого, халамж, үйлчилгээ мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь гэр бүлийн тодорхой судалгаан дээр үндэслэж явагддаг бөгөөд үр дүнг тооцох цаашдын, чиглэл, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн тооцоолох ажилд тодорхой судалгаа чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Энэ нөхцөлд нийгмийн бодит хэрэгцээнд тулгуурласан, тухайн чиглэлийн асуудлаар социологийн тодорхой судалгаа явуулж, үр дүнг тооцож, бодлого зөвлөмж гаргах чадвар бүхий мэргэшсэн гэр бүл судлаачийг бэлтгэх нь нийгмийн тулгамдсан асуудлыг нэг болж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нь социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр үндэслэн гэр бүлийн хөгжил, харилцаа, ёс зүй, үүрэг хариуцлага, эрх зүй, гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв, хүүхдийн хөгжил, хүмүүжил зэрэг гэр бүлийн амьдралын олон талт асуудлыг нийгмийн бүхий л харилцаануудтай холбон судалж  дүн шинжилгээ хийх мэргэшсэн судлаачийг бэлтгэхэд чиглэнэ.

Тус хөтөлбөрийг дүүргэснээр :

- Мэдлэг

Гэр бүлийн бүхий л асуудлыг нийгмийн болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэг эзэмшинэ.

Ур чадвар:

Социологийн тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ, мэдээлэл боловсруулалтад хэрэглэдэг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвартай болно

Хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн практик асуудлуудыг танин мэдэх, ойлгож шийдвэрлэх арга зүй ур чадварт суралцна.

Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.

Гэр бүлийн харилцааны асуудлуудыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож харуулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.

Шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах, гэр бүлийн харилцааны асуудалтай хамааралтай зүйлсийг цогцоор нь харж харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал асуудлыг хөндөж зөвлөгөөг системтэй төлөвлөх, өгөх ур чадвартай болно.

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит :

Судлах хичээл

Мэргэжлийн бус магистр

Мэргэжлийн магистр

Мэргэжлийн суурь хичээлүүд

10 кредит

 

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

10кредит

10кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

12 кредит

12 кредит

Гадаад хэлний шалгалт

0 кредит

0 кредит

Судалгааны семинар

3 кредит

3 кредит

Магистрын диплом

5 кредит

5 кредит

Нийт

40 кредит

  1. кредит

Суралцах орчин:

Гэр бүлийн  судалгааны  төв : Гэр бүл судлалын тэнхим нь 2005 онд энэхүү төвийг байгуулсан. Төв нь оюутны онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвар дадлыг олгоход чиглэсэн судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 2005, 2010 онуудад НХХЯ-ы захиалгаар “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” социологийн суурь судалгааг хийсний зэрэгцээ 10 гаруй төсөл, 20 гаруй түүвэр судалгааг хийж 30 гаруй ном, сурах бичгийг хэвлэн гаргаад байна. Төвийн бүхий л үйл ажиллагаа оюутан суралцагчдын оролцоотойгоор явагддаг бөгөөд тогтмол явагддаг сургалт, семинараар дамжуулан тэднийг чадавхижуулж байдаг юм.

Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв : Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв нь 2007 онд байгуулагдсан бөгөөд оюутныг гэр бүл, нийгэм, хүн ам зүйн бодит асуудлуудтай танилцуулж түүнийг шийдвэрлэх, судлах, арга зүйд сургахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. ХАХНХЯ-ы захиалгаар 2013 онд “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн стандарт”-ыг тус төвөөс боловсруулсан бөгөөд улсын хэмжээний мэргэжлийн түшиц төв болон хөгжиж байна. Энэ төвийн үйл ажиллагаанд оюутнууд байнга оролцохоос гадна, мэдээ мэдээлэлд нь байнга анализ дүгнэлт өгч, өөрсдийн судалгаа шинжилгээнд ашиглаж байдаг юм.

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр