Бизнесийн удирдлага сургалтын хөтөлбөр

Хөтөлбөрийн танилцуулга:  

Бизнес удирдлагын магистрын хөтөлбөр нь удирдахуйн ухаан, менежмент, маркетингийн онолын мэдлэг эзэмшүүлэх, ялангуяа орчин үеийн эдийн засгийн онол, бизнес менежментийн олон талт асуудлын тухай, загвар, урсгалуудын тухай магистрантуудад мэдлэг эзэмшүүлэх, бататгах, судалгаанд онол, үзэл баримтлалыг ашиглахад сургах, орчин үеийн менежментийн үндсэн чиглэлүүдийн талаар мэдлэг эзэмшүүлэн, дүн шинжилгээ хийх чадвартай мэргэшсэн судлаачийг бэлтгэхэд чиглэнэ. ОУУБИС-ийн бизнесийн удирдлагын салабр нь гадаадын болон дотоодын их дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан докторууд олонтой дээр, салбар шинжлэх ухааны хүрээнд хийгдэж буй засгийн газар, мэргэжлийн болон бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын захиалгат төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж буй туршлагатай хамт олон сургалтыг явуулж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь судалгааны онол арга зүйн мэдлэг эзэмшсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, нийгмийн ухаан, бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх, хүмүүн капиталыг хөгжүүлэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.

Тус хөтөлбөрийг дүүргэснээр :

Мэдлэг:

Шинжлэх ухааны хийгээд нийгмийн практикийн асуудлууд хурдацтай өөрчлөгдөж буй орчинд бизнесийн бүхий л асуудлыг гадаад болон дотоод хүчин зүйлтэй холбон онол арга зүйн хүрээнд судалгаа хийх,  судалгааны суурь ойлголтуудыг онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх онол арга  зүйн мэдлэгийг эзэмшүүлнэ.

Ур чадвар:

Эдийн засаг, бизнесийн салбарт мэргэшсэн түвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших

Гадаад хэл дээр судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших

Бизнесийн орчны судалгаа хийх, тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж шинжилгээ хийн дүгнэлт өгөх

Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах ур чадвар

Мэргэжлийн ёс зүйн мэдлэг эзэмшиж, үүргээ ухамсарлан орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ эрхлэх чадварыг эзэмшинэ.

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит :

Судлах хичээл

Мэргэжлийн бус магистр

Мэргэжлийн магистр

Мэргэжлийн суурь хичээлүүд

10 кредит

 

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

10 кредит

10 кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

12 кредит

12 кредит

Гадаад хэлний шалгалт

0 кредит

0 кредит

Судалгааны семинар

3 кредит

3 кредит

Магистрын диплом

5 кредит

5 кредит

Нийт

40 кредит

кредит


Суралцах орчин:

Бизнесийн сургалт судалгааны төв: Бизнес менежментийн тэнхим нь  Бизнес судалгааны төвийг 2002 онд байгуулсан. Энэхүү төв нь оюутны онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвар дадлыг олгоход чиглэсэн судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн нийгэм, эдийн засаг, удирдлагын чиглэлийн ном (Англи хэл дээрх ном сэтгүүл 1368, Солонгос хэл дээрх ном сэтгүүл 419, Монгол хэл дээрх ном сэтгүүл 192)-ын баялаг сан бүхий танхимтай бөгөөд монгол улсын нийгэм, эдийн засгийн талаархи статистикийн мэдээллийн цахим санг байгуулж, интернетийн орчинд ажиллах орчин үеийн техник, хэрэгслээр хангагдсан. Мөн статистик мэдээллийн цахим санг сүүлийн 10 жилийн мэдээллээр шинээр байгуулсан. Жил бүр оюутан, багш нарын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, шалгаруулан, шалгарсан илтгэл, судалгааны ажлыг сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлдэг. Мөн БНСУ - ын Нисэхийн их сургууль, Сүнь Чон Хян их сургуультай хамтран жил бүрийн 7 - 8 дугаар сард эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулан явуулдаг уламжлалтай. 2011 оны 7, 8 дугаар сард БНСУ, АНУ, ОХУ, Япон, БНХАУ-ын эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 3 удаа зохион байгуулаад байна.

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр