Гадаад хэл шинжлэл /Англи, Монгол, Солонгос/

Хөтөлбөрийн танилцуулга:

Хэл шинжлэл магистрын хөтөлбөр нь  хэл шинжлэлийн ухааны үндсэн асуудлуудын талаар зохих мэдлэгтэй, эх хэл болон судалж буй гадаад хэлний бүтэц, хэлний үзэгдлийг хэл шинжлэлийн онолын үүднээс задлан шинжлэх, нэгтгэн дүгнэж чаддаг, мөн  хэл судлаачдын судалгаа, тэдний дэвшүүлсэн онол, хэлний тогтолцоо, хэлний тогтолцооны загварын судлагдахууныг тодорхой түвшинд нь авч үзэх зэрэг олон талт асуудлыг нийгмийн бүхий л харилцаануудтай холбон судалж, дүн шинжилгээ хийн, хэлний баримтаар нотлох чадварыг эзэмшсэн судлаачдыг бэлтгэхэд чиглэгдэнэ. 

Хөтөлбөрийн зорилго:

Хэл шинжлэлийн судалгааны ерөнхий ба тодорхой арга, аргазүй, судлагдахуун хэрэглэгдэхүүн, судалгааны ажилд тавигдах шаардлага, хэл найруулга, бичгийн соёлын талаарх онолын мэдлэг, судалгаа хийх чадвар олгоно.

Тус хөтөлбөрийг дүүргэснээр :

-Мэдлэг:

Мэргэжлийн чиглэлээр шинжлэх ухааны болон орчин үеийн онолын мэдлэг, тэй, түүнийг практикт хэрэглэх болон судалгааны ажил, туршилт хийх мэдлэгийг эзэмшүүлнэ. 

Ур чадвар :

Хэл шинжлэлийн судалгааны суурь ойлголтуудыг онол, практикийн үүднээс харьцуулан шинжлэх чадвар эзэмших

Хэл шинжлэлийн салбарын тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, мэдээлэл боловсруулалтад ашигладаг, орчин үеийн  судалгаанд ашиглах ур чадвар эзэмших

Судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших

Хэл шинжлэлийн онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг эзэмшинэ.

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит

Судлах хичээл

Мэргэжлийн бус магистр

Мэргэжлийн магистр

Мэргэжлийн суурь хичээлүүд

10 кредит

 

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

10 кредит

10 кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

12 кредит

12 кредит

Гадаад хэлний шалгалт

0 кредит

0 кредит

Судалгааны семинар

3 кредит

3 кредит

Магистрын диплом

5 кредит

5 кредит

Нийт

40 кредит

кредит

 

 


 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр