Эрх зүйн тэнхим
Хууль зүйн сургууль нь 1995 оноос Эрх зүй хөтөлбөрийг хэрэгжүүлэн бакалаврын өдөр, орой, эчнээ анги, хууль зүйн магистрын сургалтыг танхим болон цахим хэлбэрээр явуулж байна.
Тус сургууль нь эрх зүйн мэдлэгтэй, хууль хэрэглэх чадвартай, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлдэг, ёс зүйг эрхэмлэсэн, нийгмийн үнэт зүйл, олон ургалч үзэлд эерэг хандлагатай эрх зүйч мэргэжилтэнг бэлтгэнэ.
Давуу тал, онцлог
Эрх зүй мэргэжлийн хөтөлбөр нь 5 жилээр магадлан итгэмжлэгдэж, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнтэй хамтран Солонгосын эрх зүй нэмэлт хөтөлбөр, судлаач оюутан тэтгэлэгт төсөл хэрэгжүүлж, БНСУ-д оюутан солилцоо, 2+2 хөтөлбөрөөр суралцах, БНСУ-д хууль зүйн дадлага хийх зэрэг боломжийг олгодог.
Профессор багш нар
Сургалт явуулж буй хөтөлбөрүүд
- Эрх зүй
- Эрх зүй-орой
Хөтөлбөрийн индекс: 042101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 126кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Эрх зүй мэргэжлийн суурь болон мэдээллийн технологи, гадаад хэлний зохих мэдлэгтэй, багаар хамтран ажиллах, хувийн зохион байгуулалттай, идэвх санаачлагатай, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн – бие хүнийг бэлтгэнэ.
Ажлын байр
- Шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга
- Прокурор, прокурорын туслах
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан
- Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан
- Төрийн захиргааны байгууллагын ажилтан
- Гаалийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Хувийн хэвшлийн байгууллагад хуулийн мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 042101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60кр
Суралцах хугацаа: 2-2.5 жил
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Эрх зүй мэргэжлийн суурь болон мэдээллийн технологи, гадаад хэлний зохих мэдлэгтэй, багаар хамтран ажиллах, хувийн зохион байгуулалттай, идэвх санаачлагатай, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн – бие хүнийг бэлтгэнэ.
Ажлын байр
- Шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга
- Прокурор, прокурорын туслах
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан
- Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан
- Төрийн захиргааны байгууллагын ажилтан
- Гаалийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Хувийн хэвшлийн байгууллагад хуулийн мэргэжилтэн
Эрдэм шинжилгээний бүтээл
А. Ном бүтээл:
- М. Эрдэнэбаяр. Байгаль хамгаалах журрмын эсрэг гэмт хэргийг илрүүлэх, шалгахад анхаарах зарим асуудал. УБ. 2010
- Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусга анги. Сурах бичиг (хамтын бүтээл). УБ. 2013
- Ногоон ном. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг илрүүлж, шалгах зарим асуудал. УБ.2009
- Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх аргачлал, эрх зүйн орчин. Гарын авлага (хамтын бүтээл). УБ. 2011
- Монгол Улсад сонгууль зохион явуулахтай холбоотой үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ (хамтын бүтээл). УБ. 2016
- Хууль бусаар ан агнах, амьтны эд эрхтэн худалдаалах гэмт хэрэг. Гарын авлага. УБ. 2017
- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд. Гарын авлага (хамтын бүтээл). УБ. 2019
Б. Оролцож ажилласан төсөл – 22
В. Хянан найруулсан бүтээл – 15
Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 16
Д. Хуулийн төсөл боловсруулахад оролцсон – 4
А. Ном бүтээл:
- Ю.Бадамханд. Хүүхдийн эсрэг гэмт явдал. УБ. 2014
- Ю.Бадамханд, Ө.Болдбаатар. Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл. УБ. 2016.
- Ю.Бадамханд. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа. Гарын авлага. УБ. 2018.
- “Насанд хүрээгүй хүмүүсээс болон хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл” судалгааны ажил (эмхэтгэл). УБ. 2018.
- Цагдаагийн байгууллагын “Хүүхдийн алба” -70 (эмхэтгэл). УБ. 2019.
Б. Оролцож ажилласан төсөл -10
В. Хянан найруулсан бүтээл – 5
Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 38
А. Ном бүтээл:
- Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол УБ.2004, 2010, 2017.
- Ч.Нямсүрэн. Эрүүгийн эрх зүйн шинэтгэл: хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл УБ.2017.
- Ч.Нямсүрэн. Шудрага ёс мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын цуврал УБ.2017.
- Ч.Нямсүрэн. Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном. УБ.2016.
- Ч.Нямсүрэн. Гэрч, хотрогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бий болгох асуудал, судалгааны тайлан.
- Ч.Нямсүрэн. Монголын шүүхийн товчоон , эрдэм шинжилгээний өгүүллүүд .
- Ч.Нямсүрэн. Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, судалгааны тайлан.
- Ч.Нямсүрэн. Монголын шүүх 2 түүхэн хөгжлийн тойм өгүүлэл нийтлэл.
- Ч.Нямсүрэн. Посткоммунист орнуудын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба монголын эрх зүйн тогтолцооны төлөвшил, онцлог, олон улсын бага хурлын илтгэлийн эмхтгэл. УБ.2015.
- Ч.Нямсүрэн. Олон улсын эрүүгийн эрх зүй: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам. УБ.2014.
- Ч.Нямсүрэн. Монголын төр, эрх зүй үзэл бодол, тулгамдсан асуудал. УБ.2014.
- Ч.Нямсүрэн. Зах зээлийн эдийн засгийн эрх зүйн зохицуулалт дахь ашиг сонирхлуудын солбицол, түүний үр дагавар. УБ.2014.
- Ч.Нямсүрэн. Процессийн эрх зүй онол, туршлага УБ.2013,2014.
- Ч.Нямсүрэн. Иргэний эрх зүйн хамгаалалт ба шүүхийн практик. УБ.2011.
- Ч.Нямсүрэн. Монгол Улсын эрүүгийн хуулийн тайлбар. УБ.2010.
- Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол үндсэн ойлголт, тулгамдсан асуудал. УБ.2010.
- Ч.Нямсүрэн. Гадаадын зарим улс орны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжид хийсэн харьцуулсан судалгаа. УБ.2010.
- Ч.Нямсүрэн. Гэмт хэргийн виктимологи. УБ.2005.
- Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол. УБ.2004.
- Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол.УБ.2001.
- Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол.УБ.1998.
- Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онолын зарим асуудал. УБ.1995.
- Ч.Нямсүрэн. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ.2020.
Б. Удирдагч, зөвлөх, судлаачаар ажилласан төсөл, ажилласан төсөл – 20
В. Хянан найруулсан бүтээл – 11
Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 32
А. Ном бүтээл:
- Ц.Оюунаа. Төр эрх зүйн онол хичээлийн асуулга , тест. Уб., 2008. Оюутны гарын авлага
- Ц.Оюунаа. Төр эрх зүйн тест, сорилго. Уб., 2009. Оюутны гарын авлага
- Ц.Оюунаа. ОУИЭЗ хичээлийн асуулга, сорилго. Уб., 2011.
- Ц.Оюунаа. Төр эрх зүйн үндэс хичээлийн лекцийн хураангуй. Уб., 2011.
- Ц.Оюунаа. Өмчөө хэрхэн өвлүүлэх вэ. Уб., 2014. Гарын авлага.
- Ц.Оюунаа. Международное частное право. Тест. Уб., 2014. Оюутны гарын авлага.
- Ц.Оюунаа. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. Уб., 2015.
- Ц.Оюунаа. Эртний Ромын хувийн эрх зүй дэх өвлөх эрх, түүхэн тойм. Уб., 2016.
- Ц.Оюунаа. Өв залгамжлалын эрх зүй. Олон улсын хувийн эрх зүйн хүрээн дэх судалгаа. Ред. Академич Ж.Амарсанаа. Уб., 2017. Анхны хэвлэл.
- Ц.Оюунаа. Өв залгамжлалын эрх зүй. Олон улсын хувийн эрх зүйн хүрээн дэх судалгаа. Ред. Академич Ж.Амарсанаа. Уб., 2018. Нэмж засварласан хоёр дахь хэвлэл.
- Эртний Ромын хувийн эрх зүй өвлөлийн асуудал-Ромын эрх зүйн түүхэн сурвалж, 2019 он,
Б. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 14
А. Ном бүтээл
- П.Анхмаа Олон Улсын нийтийн эрх зүй гарын авлага. Уб. 2013
- П.Анхмаа. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг гарын авлага. Уб.2017.
- П.Анхмаа. Эрдэм шинжилгээний илтгэлийн эмхтгэл. Уб.2017.
Б. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 8
В. Хамтарсан төсөл, судалгаа – 1
А. Эрдэм шинжилгээний илтгэл – 3
Б. Хамтарсан судалгаа – 2
Монгол – Солонгосын эрх зүйн хүрээлэн
- Солонгосын эрх зүй хөтөлбөр
- Судлаач оюутан төсөл
Хууль зүйн зөвлөгөө өгөх төв
Хууль зүйн зөвлөгөө өгөх төв нь оюутны онолын мэдлэгийг практикт хэрэглэх дадал чадварыг хөгжүүлэх, оюутанд хуульч мэргэжлийн ёс зүй, хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх сургалтын нэгж болно.
Суралцах орчин
- Өргөн мэдлэг, авьяас чадвартай багш, сурах эрмэлзэлтэй оюутны төвлөрсөн орчинтой.
- Оюутныг суралцахад шаардагдах дараах танхимтай.
Тэгри – Оюутны клуб
Оюутны сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой сайн дурын хамтын клуб юм.
Оюутны хөгжил, төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа
Их сургуулийн “Оюутны хөгжлийн бодлого”-д тусгагдсанаар оюутныг төлөвшүүлэх, дэмжих чиглэлээр олон талт ажил, арга хэмжээ зохион явуулдаг. Үүнд:
- Оюутны эрдэм шинжилгээний хурал
- Эрдэмтдийн цуврал лекц
- Mock trial – Шүүхийн мэтгэлцээний тэмцээн
- IUU хамтдаа спорт өдөрлөг
- Урлагын бага наадам
- Хууль зүйн сургуулийн спорт өдөрлөг
- Эко аялал
- Сайн дурын хүмүүнлэгийн ажил