Солонгос хэлний боловсролын тэнхим

Зорилго

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, солонгос хэлний багш мэргэжлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэх

Зорилт

      • Солонгос хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэг чадварыг эзэшсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах солонгос хэлний багш бэлтгэнэ.
      • Сурган хүмүүжүүлэх зүй, заах аргазүй, сэтгэл судлалын мэдлэг эзэмшиж дадлагажсан, итгэл, хайр, найдварыг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэнэ.
      • Орчуулгын арга зүйд суралцсан хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Тэнхимийн онцлог

      • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
      • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
      • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
      • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
      • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
      • Оюутны тохилог дотуур байртай
      • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
      • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
      • Солонгос судлалын төвтэй
      • Смарт сургалтын ангитай
      • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
      • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Профессор багш нар

Ph.D Б.Туяа

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Lee Tan Mee

Дэд профессор

Ph.D Б.Ариунбаатар

Ахлах багш

С.Энхзул

Ахлах багш

Kim Jong Ok

Ахлах Багш

Kim Gun Sun

Ахлах Багш

Б.Алтай

Ахлах Багш

Б.Мөнхчимэг

Ахлах Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 011435
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Солонгос, Монгол хэлний онолын мэдлэгээс гадна Солонгосын түүх, соёлын өргөн мэдлэг, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, Солонгос хэл заах онол арга зүйн мэдлэг олгоно. Солонгос хэлээр хичээлийн төлөвлөгөө гаргах, хөтөлбөр боловсруулах, Солонгос хэлний хичээл заах, солонгос хэлний ном сурах бичиг зохиох, сургалтыг үнэлж дүгнэх чадвартай болно. Солонгосын тухай ном товхимол, толь бичиг болон бусад материал ашиглан судалгаа, шинжилгээ хийх, солонгос хэлээр баримт бичиг боловсруулах, төрөл бүрийн цахим сүлжээнээс мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвар дадал эзэмшинэ.

Ажлын байр
      • Бүх шатны боловсролын байгууллагад Солонгос хэлний багш
      • Боловсролын байгууллагад мэргэжилтэн
      • Солонгос хэлний орчуулагч
      • Аяллын хөтөч

Оюутныг хөгжүүлэх хөтөлбөрүүд

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Ажиглах, туршин заах, багшлах дадлага
  • Тоpik-т бэлтгэх дугуйлан
  • Хувь хүний хөгжил – семинар

Төгсөгчид

Багш, гадаад хэлний боловсрол /солонгос хэл/ хөтөлбөрөөр төгсөгчид нь НЕБ-ын “Эм Ай Ю” сургууль, “Хүрээ Тулга” бүрэн дунд сургууль, Жишиг Эрдэм ЕБС, БШУЯ-ы харьяа лаборатори 23-р сургууль, Улаанбаатар бүрэн дунд сургууль зэрэг ЕБС-д багшлахаас гадна БНСУ-ын Конгүг их сургууль, Дангүг их сургууль, Сүншил их сургууль, Халлим Олон Улсын их сургууль, Чүнбүк их сургууль, Бэйжэ их сургууль, Соншин эмэгтэйчүүдийн их сургууль, Дундог эмэгтэйчүүдийн их сургууль, Гачёнь их сургуульд ахисан шатны түвшинд  уралцаж байгаа болон суралцаж төгсөөд байна.