Бизнесийн удирдлагын тэнхим
1996 оны 3 дугаар сард Гэгээрлийн Яамны 133 тоот зөвшөөрлийн дагуу Бизнес менежментийн тэнхим анх байгуулагдан өнөөдөр 24 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2010 оноос мэргэжлийн хөтөлбөрүүд өргөжин одоогийн байдлаар бакалаврын 6, магистрын 1, докторын 1 хөтөлбөр тус тус хэрэгжүүлж байна. Бакалаврын Санхүү, Маркетинг хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн.
Тэнхимийн эрхэм зорилго:
“Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, чадвартай, хувь хүний хувьд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэн гаргах сургалт, судалгаа, инновацийн төв байна”
Тус тэнхим нь гадаад, дотоод хамтын ажиллагаагаа дараах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
- Багш нарын заах арга зүй, мэргэжил мэргэшлийг сайжруулах үүднээс заах арга зүйн болон төрөл бүрийн сургалт семинарт хамруулах
- Багш нарыг гадаад дотоодын их дээд сургуульд туршлага судлуулах, хэлний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарах
- Оюутнуудыг олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол бэлтгэж оролцуулах
- Хэрэгжиж буй хөтөлбөрийн чиглэлээр гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг болно.
Профессор багш нар
Сургалт явуулж буй хөтөлбөрүүд
- Санхүү
- Маркетинг
- Бизнесийн удирдлага
- Банк
- Менежмент
- Нягтлан бодох бүртгэл
- Нягтлан бодох бүртгэл-орой
Хөтөлбөрийн индекс: 041201
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 121кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, байгууллагын санхүүгийн төсөв төлөвлөгөө боловсуулж, гүйцэтгэлд хяналт тавьдаг, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, шинийг байнга эрэлхийлэгч, манлайлагч, эерэг хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.
Ажлын байр
- Санхүүгийн шинжээч
- Санхүүгийн менежер
- Банкны теллер, эдийн засагч
- Эрсдлийн менежер
- Зээлийн эдийн засагч
- Нягтлан бодогч
- Үнэт цаасны брокер, диллер
- Хөрөнгө оруулалтын зөвлөх, шинжээч
- Даатгалын мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 041401
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 121кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлийг судлан, эрэлт хэрэгцээг тодорхойлж, маркетингийн төлөвлөгөө, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг гардан удирддаг, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
Ажлын байр
- Маркетингийн менежер
- Борлуулалтын менежер
- Реклам, зар сурталчилгааны менежер
- Стратегийн менежер
- Бизнесийн байгууллагын мэргэжилтэн
- PR менежер
- Байгууллагын ерөнхий зохион байгуулагч
- Төлөвлөлтийн албаны мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 041301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Гүнзгийрүүлэн судлах чиглэл:
- Санхүүгийн менежмент
- Маркетингийн менежмент
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Бизнесийн удирдлагын онолын мэдлэг, мэргэжлийн мэдээлэл ашиглан судалгаа шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, эдийн засгийн сэтгэлгээтэй, бизнес төлөвлөгөө боловсруулах чадвартай хамт олныг удирдан манайлагч мэргэжилтэн бэлтгэнэ.
Ажлын байр
- Төслийн менежер
- Дунд шатны менежер
- Төслийн ажилтан
- Төлөвлөлтийн менежер
Хөтөлбөрийн индекс: 041203
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, арга зүйд суурилан судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, санхүүгийн ёс зүйтэй, төлөвшсөн зөв хүнийг бэлтгэн гаргана.
Ажлын байр
- Нягтлан бодогч
- Эдийн засагч
- Зээлийн эдийн засагч
- Санхүүгийн шинжээч
- Банкны аудитор
- Зах зээл судлаач
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Санхүүгийн байгууллагад эдийн засагч
Хөтөлбөрийн индекс: 041302
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Гүнзгийрүүлэн судлах чиглэл:
- Үйлдвэрлэлийн менежмент
- Хүний нөөцийн менежмент
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Эдийн засгийн онол, менежментийн онол, арга зүй эзэмшсэн, бизнесийн судалгаа, шинжилгээ хийх чадвартай, ёс зүйтэй, зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.
Ажлын байр
- Үйлдвэрлэлийн менежер
- Үйлдвэрийн газрын зохион байгуулагч
- Бизнесийн байгууллагын менежер
- Үйлдвэрлэл борлуулалтын албаны мэргэжилтэн
- Стратегийн менежер
- Хүний нөөцийн менежер
Хөтөлбөрийн индекс: 041101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 121кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэх мэргэжлийн ёс зүйтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.
Ажлын байр
- Төрийн үйлчилгээний байгууллагад нягтлан бодогч
- Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
- Банк, санхүү, даатгалын байгууллагад нягтлан бодогч
- Мэргэжлийн хяналтын байцаагч
- Аудитын газар туслах аудитор, мэргэжилтэн
- Санхүүгийн байгууллагад мэргэжилтэн
Хөтөлбөрийн индекс: 041101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60кр
Суралцах хугацаа: 2-2.5 жил
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэх мэргэжлийн ёс зүйтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.
Ажлын байр
- Төрийн үйлчилгээний байгууллагад нягтлан бодогч
- Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
- Банк, санхүү, даатгалын байгууллагад нягтлан бодогч
- Мэргэжлийн хяналтын байцаагч
- Аудитын газар туслах аудитор, мэргэжилтэн
- Санхүүгийн байгууллагад мэргэжилтэн
Оюутан хөгжүүлэх хөтөлбөрүүд
- Хувь хүний хөгжлийн сургаль
- Оюутны эрдэм шинжилгээний хурал
- Оюунлаг оюутан ЭШ-ний дугуйлан
- Маркетер
- Мэргэжил сурталчлах өдөрлөг
- Урлаг, спортын арга хэмжээ