Хөл бөмбөг

ОУУБИС - ийн хөлбөмбөгийн баг нь анх 2001 оны 5 сард Оюутны Их наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцож хүрэл медаль авсанаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Түүнээс хойш улс хот, оюутны заалны хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцож байгаад 2008 онд анх Улсын аврага шалгаруулах том талбайн хөлбөмбөгийн тэмцээнд оролцож эхэлсэн.

Түүнээс хойш МХБХолбооноос болон МОСХолбооноос зохион байгуулагддаг дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд тасралтгүй оролцож ирсэн. Багийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил нь 2009 он байлаа. Тухайн жилд зохиогдсон дээд зэрэглэлийн 8 тэмцээнээс 7 тэмцээнд түрүүлж, нэг тэмцээнд хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт гаргасан. Түүнээс хойш МҮЛАШТ, Borgio cup, МХБХ-ны цомын тэмцээн болон заалны хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцож эхний байруудад шалгарч байна.

ОУУБИС - ийн хөлбөмбөгийн баг нь ихэнх бүрэлдэхүүн нь оюутнууд байсан бөгөөд эхний элссэн хүүхдүүд төгсөж эхэлсэн учраас цаашид тогтвортой амжилт гаргах үүднээс клуб болон өргөжүүлэхээр шийдвэрлэсэн ба Улаанбаатарын Унаганууд Спорт клубыг 2011 онд байгуулсан. Клуб одоогоор Удирдах зөвлөлийн 9, насанд хүрэгчдийн 37 тамирчин , идэрчүүдийн 60 гаран хүүхдүүд, дасгалжуулагч 5, үйлчилгээний 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. МХБХолбоо, AFC - ээс явуулсан гадаад дотоодын сургалт семинарт давхардсан тоогоор 15 хүн оролцож 2 хүн сургагч багш, 2 хүн AFC -C, AFC - В ангилалын гэрчилгээ 1 хүн авсан байна.

Монгол Улсын Үндэсний шигшээ багт нийт давхардсан тоогоор 27 тамирчин уригдсанаас 24-нь Дэлхийн Аваргын урьдчилсан тоглолт, Challenge cup тэмцээний урьдчилсан тоглолт, Футзалын Азийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад Монгол Улсын нэрийн өмнөөс оролцон тоглосон байна.

2011 онд Дэлхийн Аврага шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээний тоглолтыг МХБХолбоо өөрийн талбайд Филиппиний шигшээ багийг хүлээн авч тоглох ажиллагаанд клубын нийт хамт олон идэвхитэй оролцлоо. Үүнд клубын ажиллагсдын хүчээр телевизийн камер байрлуулах будкийг МХБХолбооны талбайд хийх, суудлыг дугаарлах, билет борлуулах, тоглолтын өмнө билет таслах, үзэгчдийг эмх замбраатай суулгах болон бусад үйлчилгээний ажлыг 67 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэсэн. Нийт билетийн орлого 27 сая орчим төгрөгийг МХБХолбоонд тушаасан байна. Challenge Cup - тэмцээнд Мьянмарын шигшээ баг Монголд ирж тоглоход тус клубын дасгалжуулагч С. Эрдэнэ - Очир хүлээн авах ажлын комисст орж Мьямарын шигшээ багийг хариуцан ажилласан. Клубээс зохион явуулдаг уламжлалт тэмцээнүүдийг амжилттай явуулж байна. Клубын нэрэмжит ӨВЛИЙН ТОЙРОГ Футзалын тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж удирдан явуулж байгаа бөгөөд тогтмол оролцдог 20 гаран баг байна.

2011 оноос сургалтын чанарыг сайжруулах үүднээс 2 дасгалжуулагч хүүхдийн насанд цалинжин ажиллаж эхэлсэн. Сургалтын төлөвлөгөөг тогтмол хийж батлуулан идэвхитэй ажиллаж байна. Сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх үүднээс дараах зүйлийг хийсэн. Үүнд: - 19 нүдтэй шат - 1 ширхэг; - 11 м урт, 50*50 нүдтэй шат 1, - 80 см диаметртэй кольцо 10 ширхэг; - гүйлтийн дасгалын шат -16 ширхэг; - том конус 10 ширхэг; - 2 м-ийн саваа 10 ширхэгийг тус тус өөрсдийн бололцоог ашиглан хийсэн байна. Клубын тэмдэг логотой тоглолтын хувцас хэрэглэлийг насны ангилал бүрт шинээр 2 ээлжийнхийг худалдан авсан.

2011 онд МХБХолбооны ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ мэргэжлийн клуб болсон. Цаашид клубын орон тоог нэмэх. тамирчид дасгажуулагч нарын цалин нэмэгдүүлэх, бэлтгэл дасгалжуулалтаа чанартай хийх бололцоог ханган ажиллах тал дээр анхааран ажиллах болно.

 

УЛААНБААТАРЫН УНАГАНУУД багийг дэмжих албан ёсны фэйсбүүк хуудас биднийг дагаарай www.facebook.com/FcUbu 

·         2001 Оюутны универсиад Хүрэл медаль 3

·         2004 Оюутны универсиад Алтан медаль 1

·         2005 Азийн оюутны уулзалт тэмцээн (БНХАУ) --- ---

·         2006 Сансрын нисгэгчдийн нэрэмжит тэмцээн Хүрэл медаль 3

·         2006 Ахмадын футзалын УАШТэмцээн Мөнгөн медаль 2

·         2006 Залуучуудын Футзалын УАШТ Мөнгөн медаль 2

·         2007 Залуучуудын Футзалын УАШТ Алтан медаль 1

·         2007 Залуучуудын УАШТ ( том талбай ) Мөнгөн медаль 2

·         2007 Монголын Оюутны Анхдугаар Их Наадам Алтан медаль 1

·         2007 Азийн оюутны хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн (БНХАУ) --- ---

·         2007 Ахмадын футзалын УАШТэмцээн Алтан медаль 1 2007 Ахмадын том талбайн УАШТэмцээн Алтан медаль 1

·         2007 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН - 2020 тэмцээн Алтан медаль 1

·         2008 Эрдэнэтийн 30 жилийн ойн тэмцээн Хүрэл медаль 3 2008 Ахмадын футзалын УАШТэмцээн Мөнгөн медаль 2

·         2008 Ахмадын том талбайн УАШТэмцээн Мөнгөн медаль 2 2008 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН - 2020 тэмцээн Алтан медаль 1

·         2008 Насанд хүрэгчдийн УАШТэмцээн Хүрэл медаль 3 2009 ГОК -ийн 30 жилийн ойн тэмцээн Мөнгөн медаль 2

·         2009 Монголын Оюутны 2 дугаар Их Наадам Алтан медаль 1 2009 Азийн оюутны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн (БНХАУ) --- 6

·         2009 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН – 2020 тэмцээн Алтан медаль 1

·         2009 Ахмадын футзалын УАШТэмцээн Алтан медаль 1 2009 Ахмадын том талбайн УАШТэмцээн Хүрэл медаль 2

·         2009 Залуучуудын УАШТ ( том талбай ) Алтан медаль 1 2009 BORGIO CUP тэмцээн Алтан медаль 1

·         2009 Монголын Үндэсний Лигийн Аварга Шалгаруулах Тэмцээн Алтан медаль 1 2010 Ахмадын футзалын УАШТэмцээн Мөнгөн медаль 2

·         2010 Ахмадын том талбайн УАШТэмцээн Алтан медаль 1 2010 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН – 2020 тэмцээн Алтан медаль 1

·         2010 Насанд хүрэгчдийн футзалын УАШТэмцээн Алтан медаль 1 2010 BORGIO CUP тэмцээн Алтан медаль 1

·         2010 Монголын Үндэсний Лигийн Аварга Шалгаруулах Тэмцээн Хүрэл медаль 3 2011 Идэрчүүдийн футзалын УАШТэмцээн U - 13 Алтан медаль 1

·         2011 Сансрын нисгэгчдийн нэрэмжит тэмцээн Алтан медаль 1 2011 Ахмадын футзалын УАШТэмцээн Мөнгөн медаль 2

·         2011 Оюутны универсиад Алтан медаль 1 2011 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН – 2020 тэмцээн Хүрэл медаль 3

·         2011 Залуучуудын УАШТ ( том талбай ) Мөнгөн медаль 2

·         2011 Насанд хүрэгчдийн футзалын УАШТэмцээн Алтан медаль 1

·         2011 ҮЛАШТэмцээн Мөнгөн медаль 2 2012 U – 13 Баянзүрх дүүргийн аварга Мөнгөн медаль 2

·         2012 City cup футзалын тэмцээн Хүрэл медаль 3

·         2012 City cup сонирхогчдын УАШТэмцээн Хүрэл медаль 3

·         2012 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН – 2020 тэмцээн Хүрэл медаль 3

·         2012 УБ хотын спартакиад 2012 Алтан медаль 1

·         2013 Кубок Горсовета олон улсын тэмцээн ОХУ, Улаан-Үд 6

·         2013 Монголын Оюутны 3-р универсиад наадам Мөнгөн медаль 2

·         2013 Насанд хүрэгчдийн УАШТэмцээн Мөнгөн медаль 2