Суурь боловсролын тэнхим

Монгол Улсын 2002 оны 05 сарын 03-ны өдрийн Дээд боловсролын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 3.2.1-дэхийн “ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх” гэсэн зорилтыг хангах үүднээс 2002 онд Олон улсын Улаанбаатарын Их сургууль дээр анх Ерөнхий эрдмийн тэнхимийг байгуулсан билээ. 2005 оноос  тус тэнхимийн багш нар мэргэжлийн тэнхимүүдэд харьяатай ажиллаж байв. Үүний дараагаар 2012 онд сургуулийн нэр “Улаанбаатар Их Сургууль” болон ангиллаа өөрчилсөнтэй холбоотойгоор Суурь боловсролын сургууль, 2014 оноос Боловсролын сайдын “Нийтлэг шаардлага батлах тухай” тушаалын дагуу дахин шинээр зохион байгуулагдаж, “Суурь боловсролын тэнхим”, улмаар Суурь боловсролын салбарын “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэй болсон юм.
2002 онд анхны тэнхимийн эрхлэгчээр: Доктор, профессор  Т.Намжил ажиллаж байсан ба түүний удирдлаган дор:

  • Математикийн багшаар Д.Гансүх.
  • Монгол хэлний багшаар Д.Оюунцэцэг.
  • Түүхийн багшаар Н.Мягмарцоож.
  • Биеийн тамирын багшаар Д.Энхжаргал.
  • Компьютерийн багшаар Б.Чимэдмаа нар тус тус ажиллаж байлаа.

2014-2019 он хүртэл солонгос хэлний багш, магистр Б.Алтай Суурь боловсролын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан бол, 2019 оны 09 сараас солонгос хэлний багш, магистр И Дун Хүнь тэнхимийн эрхлэгчийн албыг хашиж байна

Зорилго:

  • Дээд боловсролтой монгол иргэний эзэмших ёстой ерөнхий суурь мэдлэг, чадамжийг олгох
  • Манлайлах, харилцах чадвар бүхий хариуцлагатай, ёс зүйтэй удирдагч бэлтгэх
  • Дэлхийн иргэн, бүтээлч, чадварлаг, хүмүүнлэг боловсон хүчин бэлтгэх
  • Дэлхийн иргэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх

Зорилт:

  • Хувь хүний хөгжлийг дэмжиж, ёс зүй, ёс суртахууны өндөр чадамжтай дээд боловсролтой иргэн төлөвшүүлэх
  • Бие даан эрэлхийлж судлах чадварыг хөгжүүлэх
  • Эх хэл-соёлоо, түүхэн уламжлалаа мэдэж, түүнийг бусдад сурталчилан дэлгэрүүлэх үндэсний үзэл, бахархалтай иргэн болгон төлөвшүүлэх
  • Гадаад хэлний чадварыг хөгжүүлэх /англи, солонгос хэл/

Дээрх зорилго, зорилтуудын хүрээнд хүмүүнлэг, байгаль, нийгмийн ухаан, иргэний боловсрол, судалгаа шинжилгээний арга зүй, яриа бичгийн ур чадвар, гадаад хэл, биеийн тамир эрүүл ахуйн чиглэлийн хичээлүүдийг өндөр мэргэжлийн багш нарын баг зааж байна. Эдгээрээс ‘Солонгос хэл’, ‘Гэр бүлийн боловсрол’, ‘Манлайлал ба хошуучлал’ зэрэг хичээлийг зөвхөн тус сургуулийн ерөнхий эрдмийн сургалтын хөтөлбөрт тусгаснаараа онцлог юм.

Багшлах бүрэлдэхүүн

Салбарын эрхлэгч:

Ким Ён Ил

Ph.D

yougihlkim@gmail.com

Тэнхимийн эрхлэгч

И Дун Хүнь

магистр

mal-dang@hanmail.net

Ахлах багш

Д. Энхжаргал

магистр

enhjargal61@yahoo.com

Ахлах Багш

М. Баярхүү

магистр

m.bayarkhuu@iuu.edu.mn

Ахлах багш:

Д. Отгончимэг

Ph.D

otgonchimegdorj@gmail.com

Ахлах багш

Б. Саруултуяа

магистр

Багш

Э. Солонго

магистр

sougooerdene@gmail.com

Ахлах багш:

Э.Одонтулга

магистр

e,odontulga@iuu.edu.com

Багш:

Б.Ариунтулга

магистр

tlg9988@gmail.com

Ахлах багш

Ким Жи сон

магистр

loveandkjs@naver.com

Багш

И Дун Хүн

магистр

mal-dang@hanmail.net

Ахлах багш

Б. Болормаа

магистр

bolormaashka@gmail.com

Мэргэжилтэн

С. Бямбасүрэн

магистр

Ахлах багш

Л.Аззаяа

магистр

Ахлах багш

И Сын Хүн

Ph.D

Нийгмийн хариуцлага
Тус тэнхим нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, даяаршлын энэ эрин үед дээд боловсрол эзэмших гэж буй оюутан залууст монгол хэл, соёл, сэтгэлгээ, түүх, зан заншлын тухай мэдлэг олгох, гадаад хэлний анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн болон мэргэшлийн хичээлээ бүрэн гүйцэт ойлгох, эзэмших зөв хандлага, төлөвшлийг олгодог билээ. Ингэснээр 2, 3, 4-р ангид сурч буй оюутан суралцагчид маань мэдлэг, чадвар, хандлагын хувьд монголоор ярих илтгэх, бичих туурвих бүрэн чадамжтай, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй,  цагийн менежмент сайтай, хувь хүний биеийн болон оюуны бүрэн хөгжил, төлөвшилтэй болгох нь бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм.

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд

Бие бялдрын хөгжилд чиглэсэн: Эрүүл чийрэг бие бялдартай болгохын тулд Сагсан бөмбөг болон волейболын дугуйлансан бөмбөг болон волейболын дугуйлан хичээллүүлдэг.

Хувь хүний хөгжилд чиглэсэн: Ярих, өөрийгөө илэрхийлэх чадвартай, цагийн менежмэнд сайтай  болгохын тулд M.I Mongolia илтгэх урлаг, мэтгэлцээний клуб, англи хэлний ярианы дугуйлангууд манай тэнхимийн дэргэд хичээллэдэг

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

А. Хөтөлбөрийн нэр: Дээд боловсролын Ерөнхий суурь, 36 кредит.

индекс

Хичээлийн нэр

кредит

цаг

Заавал эсэх

Судлах улирал

1

FC102

Экологи, байгаль хамгаалал

2

2/0

Сонгон

Дурын

2

FC103

Хүний хөгжил, харилцааны ёсзүй

3

2/2

Заавал

Дурын

3

FC104

Сэтгэлгээний түүх, соёл

3

3/0

Заавал

Дурын

4

FC105

Дэлхийн улс орнуудын соёл

2

2/0

Сонгон

Хавар

5

FC106

Манлайлал ба хошуучлал

2

2/0

Сонгон

Дурын

6

FC108

Монголын түүх, соёл, зан заншил

3

2/2

Заавал

Дурын

7

FC111

Монгол хэл бичиг, найруулга зүй

3

2/2

Заавал

Дурын

8

FC112

Солонгос хэл I

2

0/4

Сонгон

Дурын

9

FC113

Солонгос хэл II

2

0/4

Сонгон

Дурын

10

FC125

Солонгос хэл III

2

0/4

Сонгон

Дурын

11

FC126

Солонгос хэл IV

2

0/4

Сонгон

Дурын

12

FC114

Англи хэл I

2

0/4

Сонгон

Дурын

13

FC115

Англи хэл II

2

0/4

Сонгон

Дурын

14

FC116

Англи хэл III

2

0/4

Сонгон

Дурын

15

FC120

Англи хэл IV

2

0/4

Сонгон

Дурын

16

FC117

Биеийн тамир, эрүүл ахуй I

2

0/2

Заавал

Дурын

17

FC118

Биеийн тамир, эрүүл ахуй II

2

0/2

Заавал

Дурын

18

FC130

Дэлхий судлал

2

2/0

Сонгон

Намар

19

FC135

Суралцах аргазүй

1

0/2

Заавал

Дурын