Сувилахуйн тэнхим

Сувилахуйн тэнхимийг 2007 оноос 4 жилийн сувилахуйн бакалаврын сургалтаа эхлүүлж 8 дахь төгсөлтөө хийсэн 2009 оноос дипломын сувилагчийн бакалаврын сургалтаар 2 дахь удаагаа төгсөлт хийсэн 2018 оны 10 сараас сувилахуйн магистрын ангийн сургалт эхлүүлсэн Нийт 600 гаруй оюутан амжилттай төгсөөд байна.

Манай салбар 12 эрдэмтэн, профессор багштай. Англи, Америк, Канад Солонгос улсаас ирсэн мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай багш нар олон улсын хэмжээнд хичээл заадаг, бөгөөд багш нарын 60% доктор, профессор цолтой, 40% магистр цолтой.

Зорилго: Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Сувилахуйн тэнхимийн зорилго нь мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв харилцаа хандлагатай, удирдан манлайлагч сувилагч мэргэжилтэйнг бэлтгэхэд оршино.

Зорилт

  • Сувилгааны үйл ажиллагааны дагуу тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн ашиглах
  • Үйлчлүүлэгчийг сувилахдаа зөвхөн эмчилгээний зорилгоор харилцаа үүсгэх
  • Эрүүл мэндийн багт хамтран ажиллах мэргэжлийн ур чадвартай байх
  • Мэргэжлийн сувилахуйн тусламжийг ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд үзүүлэх
  • Сувилахуйн тусламжийг үзүүлэхдээ сургах-сурах зарчмын дагуу ажиллах

Суралцах орчны хувьд:

  • Сувилахуйн ур чадварын лаборатори
  • Эх, хүүхдийн сувилахуйн лаборатори
  • Эрүүл мэндийн үнэлгээний лаборатори
  • Морфологийн лаборатори
  • Химийн лаборатори

Солонгос улс руу өөрийн мэргэжлээр дадлага хийлгэх болон дараах хамтын ажиллагаатай сургуулиудтай үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Үүнд:

  • Ча Их сургууль
  • Бетэста эмнэлэг
  • Халлим Их сургууль
  • Ёнсей Их сургууль
  • Англи, солонгос хэлийг гүнзгий суралцах нөхцөл бүрдсэн.

ОУУБИС-н сувилахуйн тэнхимийн төгсөгч нь Солонгос улсын лицензийн шалгалт өгөх боломжтой төгсдөг.

Багшлах бүрэлдэхүүн

Салбарын эрхлэгч

У Га Шил  

Сувилахуйн Ухааны

Доктор,профессор

kasil607@naver.com

Тэнхимийн эрхлэгч

Б.Буянхишиг 

Доктор 

b.buyankhishig@iuu.edu.mn

Багш

Л.Дондоосүрэн

Магистр

l.dondoosuren@iuu.edu.mn

Ахлах  багш

Ц.Оюундарь  

Боловсролын Ухааны Доктор

ts.oyundari@iuu.edu.mn

Багш

Т.Саруултуяа 

Магистр

t.saruultuya@iuu.edu.mn

Багш

Б.Оюунбилэг

Магистр

Bilgae2013mgl@gmail.com

Багш

А.Амаржаргал

Магистр

a.amarjargal@iuu.edu.mn

 

 

 

Салбар, Тэнхим