Холбоо, мэдээллийн технологийн тэнхим

Манай тэнхим ОУУБИС-ийн ууган салбар, тэнхимүүдийн нэг бөгөөд 1997 онд “Програм хангамж” мэргэжлээр бакалаврын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн, 20 гаруй жилийн арвин туршлагатай. Одоо тус тэнхим нь 3 хөтөлбөрөөр бакалаврын, 1 хөтөлбөрөөр магистрын сургалт явуулж байна.

Инженерийн суурь шинжлэх ухааны мэдлэгтэй, мэргэжлээрээ ямагт тэргүүн эгнээнд байх чадвартай, Англи, Солонгос хэлээр ярьж, уншиж, бичиж чадах, ёс суртахуунтай компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүд бэлтгэн гаргах нь тэнхимийн зорилго юм.

Энэ зорилгын төлөө электроник, компьютерийн туршилт дадлага хийх бааз суурьтай тохилог сургалтын орчинд мэдээллийн технологийн салбарын магистр, доктор багш нар ажиллаж байна.

Тэнхимийн зорилго: Компьютерын ухааны ололт, дэвшилтэт технологийг хэрэглэн, орчин үеийн техник, програмын орчинд ашиглагдах системийг хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшсэн, төслийг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, мэдээллийн технологийн давуу талыг улс, нийгэм, хүмүүсийн эсрэг хэзээ ч ашиглахгүй ёс суртахуунтай, англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

Тэнхимийн зорилт: Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд техникийн болон програмын системд тавигдсан шаардлагыг шинжлэх,  шинэжилгээний үр дүнд үндэслэн системийг загварчлах, шинээр зохиох, цааш хөгжүүлэхэд шаардагдах арга зүй, технологиудыг  эзэмшүүлэх зорилтыг тавина.

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

Х.Алтанцэцэг

Доктор (Ph.D),
дэд профессор

kh.altantsetseg@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Ганзориг

Магистр

bold.ganzorig@iuu.edu.mn

Ахлах багш

Г.Өсөхжаргал

Докторант

g.usukhjargal@iuu.edu.mn

Багш

Ш.Доржготов 

Докторант

dorjgotov.sh@gmail.com

Ахлах багш

Д.Баттөр

Докторант

d.battur@iuu.edu.mn

Багш

Д.Ганцоож

Докторант

d.gantsooj@iuu.edu.mn

 

 

Материаллаг бааз, сургалтын орчин

Орчин үеийн шаардлагыг хангасан програмын системийг хөгжүүлэх, ашиглахад зориулагдсан,  120 гаруй компьютер бүхий гурван лабораторитой. Электрон системийг судлах, хөгжүүлэхэд   зориулагдсан  электроникийн лабораторитой.


 

Салбар, Тэнхим