Бизнес удирдлагын тэнхим

1996 онд Бизнес урдирдлагын тэнхим нь байгуулагдаж, эдүгээ 23 дахь жилдээ сургалтын үйл ажиллагааг явуулж буй тус сургуулийн ууган тэнхимийн нэг юм. 2010 оноос Бизнес урдирдлагын тэнхимийн мэргэжлийн хөтөлбөрүүд өргөжин, одоогийн байдлаар бакалаврын 6 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд: Санхүү, Маркетинг, Бизнес удирдлага, Менежмент /Хүний нөөцийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент/, Банк, Нягтлан бодох бүртгэл.

Тэнхимийн зорилго: Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, чадвартай, төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэн гаргадаг, сургалт, судалгаа, инновацийн төв байна.

Тэнхимийн зорилт

  • Менежментийн ШУ-ны чиглэлээр ОУ-ын түвшний судалгаа, инновацид суурилсан боловсрол олгох
  • Бизнес удирдлагын мэргэжлийн дагуу хөдөлмөрийн зах зээлд хөрвөн ажиллах мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Хувь хүний хувьд төлөвшсөн, ёс зүйтэй хүнийг бэлтгэх
  • ОУ-ийн зах зээлд өрсөлдөх чадвартай, зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэх

Бидний давуу тал

  • Тэнхимийн багш нарын 45 % нь докторын зэрэгтэй, мөн БНСУ-аас зочин профессор, багш нарыг урьж хичээл заалгадаг.
  • Тэнхимийн хөтөлбөрүүд нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон. Тухайлбал, “Маркетинг” хөтөлбөр, “Санхүү” хөтөлбөр г.м.
  • Суралцах орчин, анги танхим, лабораторийн хүртээмж хангалттай.
  • Солонгос улс руу тэнхимийн оюутнууд солилцоогоор явж суралцдаг.
  • Жил бүр Зуны сургалтыг Солонгос улсаас оюутны баг ирж хамтран зохион байгуулдаг.
  • Оюутны тэтгэлэгт олон хөтөлбөрүүд хэрэгждэг. Үүнд: Сурлага, урлаг, спорт, халамжийн, Бизнес удирдлагын тэнхимийн төгсөгчдийн холбооны тэтгэлэг жил бүр 2 оюутанд олгодог гэх мэт.
  • Оюутны дадлагын ажлыг хийлгүүлэх гэрээтэй аж ахуй нэгжүүдтэй. Мөн оюутнуудаа гэрээтэй байгууллагуудад цагийн ажилд зуучилж өгдөг.
  • Оюутанд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тухайлбал, - Мэргэжил сурталчлах өдөрлөг, Танилцах өдөрлөг, Урлаг, спортын өдөрлөг, Олимпиад уралдаан тэмцээн, Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны “Оюунлаг оюутан” дугуйлан, Чөлөөт бүжгийн дугуйлан г.м.

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

Б.Оюунсүрэн

Доктор (Ph.D.) 

b.oyunsuren@iuu.edu.mn    

Ахлах багш

О.Бурмаа

Доктор (Ph.D.)

o.burmaa@iuu.edu.mn

Ахлах багш

Х.Сэлэнгэ

Доктор (Ph.D.)

kh.selenge@iuu.edu.mn

Багш

Квон Ёнь Сон

Доктор (Ph.D.)

kwon.yunsun@iuu.edu.mn

Сургалтын албаны дарга

Ахлах багш

Л.Ариунбат

Дэд профессор

l.ariunbat@iuu.edu.mn

Ахлах багш

Ө.Энхтуяагэрэл

Магистр

u.enkhtuyagerel@iuu.edu.mn

Ахлах багш

Л.Гүнжаргал

Магистр

l.gunjargal@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Мөнгөнтуул

Магистр

b.munguntuul@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Бүжидмаа

Магистр

b.bujidmaa@iuu.edu.mn

Ахлах багш

А.Мөнх-Эрдэнэ

Магистр

a.munkherdene@iuu.edu.mn

Ахлах багш

Т.Ганхуяг

Магистр

t.gankhuyag@iuu.edu.mn

   

 

 

Салбар, Тэнхим