Эдийн засгийн тэнхим

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Эдийн засгийн тэнхим нь анх 2010 оны 9-р сард байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар Эдийн засгийн мэргэшүүлэх чиглэлээр 100 оюутан, 5 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдийн засгийн тэнхим нь сургалт хүмүүжил, судалгааны ажлаараа Монгол Улсын их дээд сургуулиуд болон Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, хамтарсан семинар, уулзалт, онол практикийн бага хурал, практик дадлага хийх хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн жил бүр байнга зохион байгуулдаг бөгөөд эрдэм шинжилгээний ажлаараа ямагт тэргүүлэх түвшинд байж, эдийн засаг болон бизнесийн удирдлагын өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх гаргах, өрсөлдөх чадвар бүхий эрдэм оюуны төв байх зорилгод нэгдэн ажиллаж байна.

Зорилго

Хөдөлмөрийн зах зээлийн шаардлага хангасан, мэргэжлийн өндөр чадвартай, мэргэжлийн англи хэлний чадвартай, олон улсын түвшинд ажиллах шаардлага хангахуйц эдийн засагч, удирдахуйн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тэнхимийн чиг үүрэг

  • Судалгаанд суурилсан сургалт явуулах
  • Оюутаны сурах хэрэгцээг бүрэн хангахаар тохь тухтай сургалтын орчин бүрдүүлэх
  • Оюутны хүсэл сонирхолыг дэмжин, нийгмийн ажил, спорт урлагийн арга хэмжээгээр идэвхжүүлэх
  • Багш оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлэх
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын туршлага бүхий өндөр мэдлэг, чадвар, сургалтын ажлын туршлагатай, эвсэг хамт олныг бүрдүүлэх
  • Оюутны мэргэшүүлэх дадлага хийх бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах

Сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

  • Сүүлийн 3 жил дараалан манай салбарын багш нараас сургуулийн ЭШ-ний хуралд тэргүүн байруудыг эзэлж байна.
  • Оюутны ЭШ-ний хурлыг салбарын хэмжээнд жил бүр зохион байгуулж судалгаа шинжилгээний ажилд сургаж байна.
  • 2012 онд Эко бизнес төслийн олон улсын уралдаанд доктор А.Хандмаа ахлагчтай UB-bike баг түрүүлж, Тайваны Тайпай хотод болсон олон улсын уралдаанд оролцож шагналт 5-р байр эзэлсэн байна.
  • Оюутны судалгаа шинжилгээ хийх арга барил, илтгэх чадварыг хөгжүүлэх үүднээс “3 дахь нар” нэртэй клуб ажиллаж байна.

“Эврика” улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд манай тэнхимийн баг 2-р байр эзэлж амжилт үзүүлсэн. Багш нар хамтран байгууллагын судалгаа болон, улсын чанартай төсөл хөтөлбөрт багаараа оролцдог.

Сургалтын орчин, материаллаг бааз

Тус тэнхимийн багш бүр мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдээ өөрийн хэвлүүлсэнэ ном сурах бичиг, мэргэжлийн эрдэмтдийн зохиол бүтээлээс уншиж судалсны үндсэн дээр хичээл заана. Техник хэрэгсэл ашиглан лекц семинарыг үзүүлэх материал ашиглан гүйцэтгэнэ.

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

А.Хандмаа

Доктор/Ph.D/

a.khandmaa@iuu.edu.mn

Ахлах багш

С.Дэлгэрмаа

Магистр

s.delgermaa@iuu.edu.mn

Ахлах багш

Т.Булган

Доктор

t.bulgan@iuu.edu.mn

Ахлах багш

Ц.Энхцэцэг

Магистр

ts.enkhtsetseg@iuu.edu.mn

Багш

В.Отгонжаргал

Магистр

jagaana951@gmail.com

   

 

 

Салбар, Тэнхим