Хүүхэд, нийгмийн халамжийн тэнхим

Тус тэнхим нь 2013 онд байгуулагдан Нийгмийн ажилтан мэргэжлээр оюутан суралцуулж байна. Мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ судалгаа, сургалт, сайн дурын нийгмийн үйлчилгээний чиглэлээр нийгэмд идэвхтэй, олон талын үйл ажиллагаа явуулж байна. Тэнхимийг Гэр бүл судлаач Доктор, профессор Т.Намжил удирдан, доктор багш-1, докторант-3, магистр-1 нийт 5 багш, 110 оюутантай. Нийт 60 мэргэжилтэн төгсгөсний 80 орчим хувь нь ажлын байртай, 10 орчим хувь нь БНСУ-д магистрантурт сурч байна.

Бидний зорилго:

Манай орны хэмжээнд 20-иод их, дээд сургуулиудад Нийгмийн ажилтан бэлтгэж байна. Үүний дотор Солонгосын хөрөнгө оруулалттай Олон улсын Улаанбаатарын их сургууль 2013 оноос Солонгос зэрэг хөгжингүй орны жишгээр нийгмийн хамгааллын хүрээнд

  • ХҮҮХДИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН
  • НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Бакалаврын оюутан элсүүлэн суралцуулж байна.

Сургалт, ном бүтээл

Сургалтыг БНСУ-ын зэрэг хөгжингүй орны их сургуулиудын төвшинд ойртуулах зорилгоор Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургуулийн багш И Сү Жин, Пёонтэк их сургуулийн багш профессор Ким Бом Сү нартай хамтран

  • Нийгмийн халамжийн ажлын үндэс
  • Сайн дурын нийгмийн үйлчилгээний ажлын үндэс
  • Гэр бүлийн хөгжлийн асуудал зэрэг ном сурах бичгийг хамтран 3 дахь жилдээ сургалтанд ашиглаж байна.

Профессор Т.Намжил:

  • Монгол гэр бүл /суурь бүтээл/
  • Монгол гэр бүлийн нэвтэрхий тайлбар толь /анх удаа/
  • Цуврал гарын авлагыг тус тус гаргалаа.

Эдгээр бүтээл нь бакалавар, магистрын сургалтанд, МУИС, МУБИС зэрэг сургуулиуд, Лондон, Бээжин болон АНУ-ын Төрийн Департаментийн номын санд хэрэглэх боллоо.

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАНД ХЭВШҮҮЛЭХ ЗАН ТӨЛӨВШЛИЙН 10 ҮЗҮҮЛЭЛТ:

  • ЭРЭЛХИЙЛЭГЧ
  • СЭТГЭГЧ
  • ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭГЧ
  • ӨРГӨН МЭДЛЭГТЭЙ
  • ЁС ЖУРАМТАЙ
  • ХАЛАМЖТАЙ
  • БУСДЫН ҮЗЭЛ БОДОЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАГЧ
  • ӨВ ТЭГШ
  • ДҮГНЭН БОДОГЧ
  • ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ЗОРИГТОЙ БАЙХ

СУРГУУЛЬ ТӨГССӨН МЭРГЭЖИЛТЭНИЙ ЭЗЭМШСЭН БАЙХ ҮНДСЭН ЧАДВАРУУД:

  1. Хүнтэй харилцах харилцааны чадвар
  2. Сэтгэх бодох чадвар
  3. Асуудлыг шийдэх чадвар
  4. Өөрийгөө удирдах, хөгжүүлэх чадвар
  5. Ахмад хүнтэй харьцах чадвар
  6. Сайн дурын тусламж үзүүлэх чадвар
  7. Мэдээлэл хүлээж авах чадвар
  8. Зохион байгуулах чадвар
  9. Техникийн чадвар

Багшлах бүрэлдэхүүн:

Тэнхимийн эрхлэгч

Т.Намжил

ШУ-ны Доктор (Sc.D), профессор

t.namjil@iuu.edu.mn

Ахлах багш

Д.Мягмарсүрэн 

Магистр  

d.myagmarsuren@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Сүх-Очир

Докторант

b.sukhochir@iuu.edu.mn

Г.Цэцэгмаа

Магистр

g.tsetsegmaa@iuu.edu.mn

Ц.Энхтүвшин

Магистр

Гэр бүл судлалын төв судлаач багш

ts.enkhtuvshin@iuu.edu.mn

   

 

Салбар, Тэнхим