Гэр бүл судлалын тэнхим

2005 онд байгуулагдсан. Монгол улсад гэр бүл судлаач мэргэжлийн стандартыг анх удаа тогтоон хэрэгжүүлж бакалавр, магистрын түвшиний сургалт явуулдаг мэргэжлийн тэнхим. Тухайн чиглэлээрээ мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой багш нарын бүрэлдэхүүнтэй.

Тус тэнхим нь мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ “Гэр бүл судлал”-ын ШУ-ыг хөгжүүлэх,“гэр бүлийн боловсрол” олгох  судалгаа, сургалт, зөвлөгөөний чиглэлээр нийгэмд идэвхтэй, олон талын үйл ажиллагаа явуулж байна.

БНСУ-ын Ионсей их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулиудтай хамтран ажиллаж байнгын багш оюутан солилцож байна.

Тус тэнхим 10 орчим томоохон төсөл хэрэгжүүлсэн сургалт, судалгааны бааз суурийг бий болгож чадсаны зэрэгцээ 2005 оноос гэр бүлийн зөвлөгөө өгөх төв байгуулан ажиллуулж сургалтын практик дадлагын үр нөлөөг нэмэгдүүлээд байна.

Гэр бүл судлалын тэнхим нь гэр бүлийн зөвлөгөө сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож томоохон үүрэг гүйцэтгэсэн улсад данстай тэнхим юм.

Тэнхимийн зорилго: Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүлийн олон талт асуудлаар судалгаа хийж, дүн шинжилгээ хийх, төрийн бодлого үйл ажиллагаанд зөвлөмж боловсруулж өгөх, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах, чиг хандлагыг тогтоох, үр дүнг тооцоолох чадвартай, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Тэнхимийн зорилт:

  • Гэр бүл судлалаар мэргэшсэн социологич бэлтгэх
  • Гэр бүл судалын  шинжлэх ухааныг хөгжүүлэх
  • Гэр бүл судлалаар судалгаа, шинжилг‎ээ хийх,
  • Гэр бүлийн боловсрол олгох албан бус сургалтын хөтөлбөрүүд боловсруулах
  • Гэр бүл судлаачдын үйл ажиллагаа, үйлчилгээг гэр бүлд хүргэх, төрийн бодлого, үйлчилгээтэй холбох
  • Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын мэргэжлийн түшиц байгууллага болох

Материаллаг бааз, сургалтын орчин:

Гэр бүл судлалын тэнхим нь сургалт явуулах орчин бүрэн хангагдсан. ОУУБИС нь давхар бүрт, сектэр бүрт утасгүй сүлжээний төхөөрөмжүүдийг байршуулсан байдаг учраас өндөр хурдны утасгүй сүлжээгээр бүрэн хангагдсан. Мөн сургуулийн оюутнуудын хэрэгцээнд зориулагдсан “Интернэт төв”-ийг ажиллуулдаг. Энэ төв өндөр хурдны орчин үеийн тоног төхөөрөмж, компьютерээр бүрэн хангагдсан байдагЖил бүр мэргэжлийн сурах бичгийн хэрэгцээ болон хэрэглээг тодорхойлох судалгааг хийж номын баяжилтыг хийдэг.

Сургалтыг нийгэм, ажил олгогчдын  хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, сүүлийн үеийн техник технологийн ололт амжилтыг ашиглах, цаг үеийн мэдээ мэдээлэл, шинжлэх ухаан судалгааны ололт амжилтаас хоцрохгүй байх суралтын орчин бүрдүүлсэн эсэхийг үнэлэх, чанарын баталгаажуулалтыг нэгдсэн журмаар хөтөлбөрийг хариуцагч сургалтын нэгжүүд хариуцдаг.

Тэнхим оюутнуудын ном ашиглалтын судалгааг номын сангийн програмын мэдээллийн архивт үндэслэн хийж чанарын ахиц гаргахад анхаарч ажилладаг. Тухайлбал оюутны албатай хамтран ном унших сарын аяныг зохион байгуулан оюутныг урамшуулах, мэргэжлийн заавал унших номын жагсаалтыг гарган шалгах гэх мэт ажлуудыг зохион байгуулж ирлээ.

Гэр бүл судлалын тэнхим 2005 онд гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийг байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд энэхүү төвийг вакум сургалтын орчин болгон туршилтын сургалтанд хэрэглэж байна. Энэхүү төв нь сургуулийн оюутнуудад тулгамдаж буй асуудлыг судлах, тэдэнд зөвлөгөө тусламж үзүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Мөн оюутнууд практик дадлага хийдэг юм.

Оюутанд өгөх зөвлөгөөг:

  • Оюутан гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудал
  • Үерхэл нөхөрлөл
  • Гэр бүл төлөвлөлт
  • Ханиа хэрхэн сонгох
  • Хэрхэн амжилттай суралцах
  • Стрессээс гарах арга зам
  • Сэтгэл гутралаас гарах арга зам
  • Өөртөө итгэх итгэл
  • Зан чанарын асуудал
  • Оюуны эрүүл мэнд, зуршлын асуудал гэх мэт чиглэлээр үйлчилдэг.

Хичээлийн байранд тэнхим нь В-202,204 тоотод байрлах орчин үеийн техник хэрэгсэлээр хангагдсан сургалтын кабинетүүдийг дангаараа ашигладаг. Хөтөлбөрийн онцлогоос хамааран кейс дээр ажиллах, тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх туршилтын ажлуудыг дадлага хийдэг болон хамтран ажилладаг байгууллагуудын бодит орчинд хийдэг онцлогтой

Хөтөлбөр хэрэгжүүлэхад шаардагдах лаборатори сургалтын орчин бүрдүүлэхэд аж ахуйн алба, хангамж үйлчилгээний хэлтэс, номын сан, инженер технологийн хэлтэс гэсэн нэгжүүд хариуцан ажилладаг.

Багшлах бүрэлдэхүүн

 

Тэнхимийн эрхлэгч

Номын сангийн дарга
 
Б. Оюун-Эрдэнэ

Доктор, дэд профессор

b.oyunerdene@iuu.edu.mn

Ахлах багш

Ө. Байгаль

Доктор (Ph.D)

u.baigal@iuu.edu.mn

 

Багш

Б.Нандинцэцэг

Докторант

b.nandintsetseg@iuu.edu.mn

Багш

С.Батхолбоо

Докторант

s.batkholboo@iuu.edu.mn

 

Салбар, Тэнхим