Солонгос хэлний соёлын тэнхим

ОУУБИС-ийн солонгос хэл, соёлын тэнхим нь 1995 онд үүсэн бий болсон ууган тэнхим бөгөөд анх орчуулга, гадаад хэлний/солонгос хэлний/ хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлсэн/ШУБ-ын сайдын тушаал. 1995.04.18/ ба 25 дахь жилдээ хэрэгжиж байна. 2003 онд олон улс судлал/солонгос судлал/ хөтөлбөр(БСШУ-ны сайдын тушаал. 2003.05.23. Дугаар 181)ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Солонгос хэл, соёлын тэнхим нь өнөөгийн байдлаар нийт 208 оюутан суралцаж байгаа ба багшлах бүрэлдэхүүн нь 8-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай солонгос 6, монгол 11, нийт 17 багш ажиллаж байна. Тус тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд гадаад хэлний орчуулга/солонгос хэл/ хөтөлбөрөө 2024 он хүртэл 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн арвин туршлагатай тэнхим юм.

Зорилго: БНСУ-тай гадаад харилцаа нэмэгдэх тусам оюутан залуусын хүсэл сонирхол, байнга өсөн нэмэгдэх солонгос хэлний орчуулагч мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, солонгос хэлний чадварлаг орчуулагч, солонгос судлаач, монголын нийгэм, эдийг засагт хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Зорилт

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмших.
  • Солонгосын хэл соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээ, орчуулгын талаарх тодорхой мэдлэгийг эзэмших.
  • Солонгосоос монгол, монголоос солонгос төрөл бүрийн эх бичвэр, материалыг амаар болон бичгээр орчуулах мэдлэг, чадварыг эзэмших.
  • Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэргэжилтэн авах нөхцөл шаардлага хангасан итгэмжит боловсон хүчин болох.
  • Мэргэжлийн мэдлэг боловсролоо ашиглан нийгэм, хамт олноо манлайлагч нийгмийн зүтгэлтэн.
  • Зөв бие хүн болон төлөвшиж, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй даяаршсан мэргэжилтэн болох.

    Багшлах бүрэлдэхүүн

    Тэнхимийн эрхлэгч, Ахлах багш

    Кан Сонь Хуа 

    Ph.D,

    shkhang@ubu.mn

    Ахлах багш

    Э.Баярмаа

    Магистр, докторант

    e.bayarmaa@ubu.mn

    Ахлах багш

    Ц.Оюунгэрэл

    Магистр, докторант

    oyungerel@ubu.mn

    Ахлах багш

    Б. Мөнхчимэг

    Магистр, докторант

    munkhchimeg@ubu.mn

    Багш

    Ким Инь Жон

    Магистр, докторант

    k.e.jung@ubu.mn

    Багш

    Б.Ганчимэг 

    Магистр, докторант

    ganchimeg@ubu.mn

    Багш

    Г.Эрдэнэчимэг

    Магистр, докторант

    chimgee_77@hanmail.net

    Багш

    Ан Жун Буг

    Магистр, докторант

    Jab-30@hanmail.net

    М.Амартайван

    Магистр

    amaraa_ubc@yahoo.com

    Б.Пүрэвсан

    Докторант

    bdsank@yahoo.com

    Ё Бёнмү

    Доктор

    bmyeo@hanmail.net

    Д.Болормаа

    Доктор (Ph.D)

    booloobl@yahoo.com

    Ахлах багш

    С.Энхзул

    магистр

    sorgoo05@gmail.com

    Багш

    Ким Жун Уг

    магистр

    Ахлах багш

    С.Адьяасүрэн

    магистр

    adiya_jcd@hanmail.net

       

Төгсөгчдийн ажлын байдал
Өнгөрсөн хугацаанд гадаад хэлний орчуулга/солонгос хэл/ хөтөлбөрөөр 880 орчим төгсөгч, орон судлал/солонгос судлал/ хөтөлбөрөөр 200-аад төгсөгчийг бэлтгэн гаргасан нь нийгмийн янз бүрийн салбарт ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Төгсөгчид дараах ажлын байранд ажиллана.

  • Дэвшин суралцах
    • Гадаадад суралцах
    • Дотоодын магистрантурт суралцах
  • Орчуулагч
    • Элчин сайдын яам ба төрийн албан байгууллага
    • Солонгосын хөрөнгө оруулалттай компани
    • Аялал жуулчлалын компани
    • Барилга, уул уурхайн салбар
    • Хуулийн байгууллага
    • БНСУ-ын виз мэдүүлгийн газар
  • Солонгос хэлний багш
    • Бүрэн дунд сургууль
    • Сургалтын төв
  • Солонгос судлаач
    • Олон улсын харилцааны менежер
    • Солонгос хэлний орчуулагч

Тус тэнхим нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн гэрээ, хэлцэл, ажлуудыг хэрэгжүүлж байна.

  • 2016 онд БНСУ-ын Гёнги аймгийн тамгын газрын тусламжтайгаар “Смарт танхим” төслийн хэрэгжүүлэгч төв байгууллага болсон ба гадаад хэлний орчуулга/Солонгос хэл/ хөтөлбөрөөр суралцагч оюутан, багш нарт зориулсан үйл ажиллагаа явуулж байна.
  • Тус сургуульд түшиглэн байгуулсан УБ 1 Сэжон хагдан сургалтын төвд тэнхимийн багш нар хэл, соёлын хичээл зааж байна.
  • Гадны болон дотоодын байгууллагатай хамтран толь бичиг, сурах бичиг эрхлэн гаргаж байна. Тухайлбал, Солонгос судлалын төвтэй хамтран Солонгос–Монгол толь бичиг гаргаж, Naver.com-ийн цахим толь бичгийн санд оруулсан.
  • ОУУБИС-иас хэрэгжүүлж буй “Төгсөгчдийг дахин сургалтанд хамруулах бодлого-ын хүрээнд сургалтын хөтөлбөрийн агуулга, хичээлийн залгамж чанарыг дээшлүүлэх зэргээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд гар бие оролцож байна

Тэнхимийн давуу тал:

  • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
  • Солонгос хэлний зуны вакум сургалттай
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
  • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
  • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
  • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
  • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
  • Оюутны тохилог дотуур байртай
  • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
  • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
  • Солонгос судлалын төвтэй
  • Орчуулгын дугуйлан
  • Смарт сургалтын ангитай
  • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
  • Аман ба бичгийн чадварлаг орчуулагч бэлтгэдэг
  • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Тэнхимээс зохион явуулдаг хөтөлбөрт ажлууд, дугуйлан

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Алтан хонх тэмцээн
  • Ханзны тэмцээн
  • Орчуулгын тэмцээн
  • Quiz on Korea
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Аман ба бичгийн орчуулгын дадлага



Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр, индекс

Гадаад хэлний орчуулга (солонгос хэл)D02310

Мэргэжлийн тодорхойлолт

Солонгос хэл, соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээний талаар тодорхой мэдлэгийг олгож, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж, монгол, солонгос хэлээр бүх салбарт аман ба бичгийн орчуулга хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
“Гадаад хэлний орчуулга (Солонгос хэл)” хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдаа зэрэг бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Эзэмших мэдлэг, ур чадвар

  • Солонгос хэлний үг хэллэг, дүрмийн мэдлэгт суурилан анхан шатнаас дээд шат хүртэлх үе шаттайгаар ярих, сонсох, унших, бичих чадварыг эзэмшинэ.
  • Монгол-солонгос, солонгос-монгол аман болон бичгийн орчуулгын мэдлэгт суурилан бүх төрлийн орчуулга хийх чадварыг эзэмшинэ.
  • Олон улсын түвшний мэдлэг ур чадвартай, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, хөрвөх чадвартай боловсон хүчин болно.

Төгсөөд ажиллах ажлын байр

  • Монголд суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
  • Монгол улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
  • Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
  • Монгол, солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
  • Солонгос хэлний сургалтын төв
  • Орчуулгын товчоо
  • Виз мэдүүлгийн газар

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр, индекс

Олон улс, орон судлал/Солонгос судлал/ ,  D022203

Мэргэжлийн тодорхойлолт
Олон улс, орон судлалын хөтөлбөрийн зорилго нь солонгос хэл соёл, түүх, улс төр, эдийн засаг, газарзүй, зан заншил, угсаатны зүй, нийгэм, аялал жуулчлал гэх мэт солонгос судлалтай холбоотой бүхий л салбарын өндөр түвшний мэдлэгтэй, мэргэжлийн орчуулга хийх чадвартай, өөрийгөө хөгжүүлж, бие даан судалгаа хийх бүрэн чадвартай, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин бэлтгэн гаргах, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

“Олон улс, орон судлал(Солонгос судлал)” хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдаа зэрэг бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт судалгаа хийх, орчуулга хийх мэргэжилтэн шаардагдаж байгаад оршино.

Эзэмших мэдлэг, ур чадвар

  • Солонгосын хэл соёл, түүх, улс төр, эдийн засаг гэх мэт орон судлалын салбарын тухай мэдлэг, өөрийн орны хувьд ямар ашигтай харилцааг бий болгох боломжтой талаарх онолын мэдлэгтэй болно.
  • Олон улсын судалгааны нийтлэг онол аргазүйн чадварыг эзэмшиж, солонгосын утга зохиолын хэлний хэм хэмжээнд амаар болон бичгээр чөлөөтэй илэрхийлэх, солонгос хэлнээ монгол хэлрүү орчуулга хийх, хэлмэрчлэх, судалгаа хийх чадвартай болно.
  • Монгол солонгос орны судалгааны аргазүйн дадлыг эзэмшиж, монгол, солонгос хэл бичвэр, түүхэн бичвэр, толь бичиг болон хэлний аливаа үзэгдэлд эрдэм шинжилгээний ажиглалт судалгаа хийх дадалтай, харьцуулсан судалгаа хийх онол аргазүйн мэдлэгийг судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн Монгол судлал болон Солонгос судлалд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзэл-хандлагатай мэргэжилтэн болно. 

Төгсөөд ажиллах ажлын байр

  • Монголд суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
  • Монгол улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
  • Солонгос, Монгол судлалын төвүүд болон хүрээлэнгүүд
  • Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
  • Монгол, солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
  • Солонгос хэлний сургалтын төв
  • Орчуулгын товчоо
  • Виз мэдүүлгийн газар