Солонгос хэлний тэнхим

Манай тэнхим нь “Олон улсын Улаанбаатарын их сургууль”-ийн ууган тэнхим бөгөөд 1995 оноос өнөөг хүртэл 23 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Солонгос хэл нь дэлхийд нийт ярилцагчдын тоогоороо 13-т ордог томоохон хэлний нэг юм. Манай тэнхимийн багшлах бүрэлдэхүүн 8-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай солонгос 3, монгол 7, нийт 10 багш ажиллаж байна. Нийт 180 гаруй оюутантайгаар солонгос хэлний орчуулга мэргэжлээр дан болон хавсарга хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Зорилго: БНСУ-тай гадаад харилцаа нэмэгдэх тусам оюутан залуусын хүсэл сонирхол, байнга өсөн нэмэгдэх солонгос хэлний орчуулагч мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, солонгос хэлний чадварлаг орчуулагч, монголын нийгэм, эдийг засагт хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Зорилт

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмших.
  • Солонгосын хэл соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээ, орчуулгын талаарх тодорхой мэдлэгийг эзэмших.
  • Солонгосоос монгол, монголоос солонгос төрөл бүрийн эх бичвэр, материалыг амаар болон бичгээр орчуулах мэдлэг, чадварыг эзэмших.
  • Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэргэжилтэн авах нөхцөл шаардлага хангасан итгэмжит боловсон хүчин болох.
  • Мэргэжлийн мэдлэг боловсролоо ашиглан нийгэм, хамт олноо манлайлагч нийгмийн зүтгэлтэх.
  • Зөв бие хүн болон төлөвшиж, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй даяаршсан мэргэжилтэн болох.

Тэнхимийн давуу тал:

  • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
  • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
  • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
  • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
  • Оюутны тохилог дотуур байртай
  • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
  • Солонгос хэлний зуны вакум сургалттай
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
  • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
  • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
  • Солонгос судлалын төвтэй
  • Орчуулгын дугуйлан
  • Смарт сургалтын ангитай
  • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
  • Аман ба бичгийн чадварлаг орчуулагч бэлтгэдэг
  • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Тэнхимээс зохион явуулдаг хөтөлбөрт ажлууд, дугуйлан

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Алтан хонх тэмцээн
  • Ханзны тэмцээн
  • Орчуулгын тэмцээн
  • Quiz on Korea
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Аман ба бичгийн орчуулгын дадлага

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч, Ахлах багш

Кан Сонь Хуа 

Ph.D,

shkhang@ubu.mn

Ахлах багш

Э.Баярмаа

Магистр, докторант

e.bayarmaa@ubu.mn

Ахлах багш

Ц.Оюунгэрэл

Магистр, докторант

oyungerel@ubu.mn

Ахлах багш

Б. Мөнхчимэг

Магистр, докторант

munkhchimeg@ubu.mn

Багш

Ким Инь Жон

Магистр, докторант

k.e.jung@ubu.mn

Багш

Б.Ганчимэг 

Магистр, докторант

ganchimeg@ubu.mn

Багш

Г.Эрдэнэчимэг

Магистр, докторант

chimgee_77@hanmail.net

Багш

Ан Жун Буг

Магистр, докторант

Jab-30@hanmail.net

М.Амартайван

Магистр

amaraa_ubc@yahoo.com

Б.Пүрэвсан

Докторант

bdsank@yahoo.com

Ё Бёнмү

Доктор

bmyeo@hanmail.net

Д.Болормаа

Доктор (Ph.D)

booloobl@yahoo.com

Ахлах багш

С.Энхзул

магистр

sorgoo05@gmail.com

Багш

Ким Жун Уг

магистр

Ахлах багш

С.Адьяасүрэн

магистр

adiya_jcd@hanmail.net

   


 

 

 

 

Салбар, Тэнхим