Хөдөө аж ахуй, ойн тэнхим

Тус салбар  нь Солонгосын Байгалийн фермерийн судалгаа шинжилгээний төв (Janong)-ийн дэмжлэгээр  2005 онд байгуулагдаж, 2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт  “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийг цогцолбор маягаар байгуулан ажиллаж байна.   

ХАА-н салбарын сургалтын орчин

  • Компьютер, зураглал хийх зориулалтын кабинет
  • Биологийн  лаборатори
  • Ой,  ХАА-н хичээлийн кабинет
  • Туршилт судалгаа явуулах тохилог анги танхим, лаборатори, мод сөөг, цэцэг тарих хүлэмж, үржүүлгийн ил талбай бүхий дадлагын бааз гэх мэт оюутныг сурч боловсрох дадлагажих орчноор иж бүрэн хангасан.

Зорилго: Манай эрхэм зорилго нь хувь хүний мэргэжил эзэмших хүсэл сонирхлыг эрхэмлэн, дэлхийн болон Монголын эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах, зах зээлд өрсөлдөн хөрвөх, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Зорилт:

  • Бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтыг зөв, үе шаттай, уялдаа холбоотой зохион байгуулах.
  • Суралцагчид, бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоон судалгаа шинжилгээний ажил явуулах, инноваци, технологи дамжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Бакалаврын мэргэжлийн  хөтөлбөр: 4 жил

I. Ойн аж ахуйн хөтөлбөр – D 082101        

Хотын ногоон байгууламжинд тарьж ургуулах, нөхөн сэргээлтэнд ашиглах боломжтой мод, бут, зүлэг, цэцгийг үржүүлэх, тэдгээрийг үр болон ургал эрхтнээр олшруулан тариалж цэцэрлэгжүүлэх ажилд ашиглах, ойжуулалт, ойн зурвас, жимсний плантаци болон мод үржүүлгийн газар байгуулах, цэцэрлэгжүүлэлт хийх газрыг төлөвлөх, цөлжилтийг сааруулах боломжийг илрүүлэх зэрэг судалгаа шинжилгээний ажлыг хийх инженер бэлтгэгдэнэ.

II. Хотын ногоон байгууламжийн дизайны хөтөлбөр -  D 082102

Хот суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, компьютер зураглал, зургийн төслийг өндөр түвшинд хийх, үнэлгээ гаргах, гүйцэтгэх чадвар эзэмших,  хот цэцэрлэгжүүлэлтийн ландшафт дизайнаар мэргэшсэн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өндөр ур чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.

Хөрс, ургамлын бүтэц, шинж чанар, ангилал зүйн тодорхой мэдлэгтэй болно.Мөн орчин үеийн зургийн програмуудыг ашиглан төлөвлөж буй парк, цэцэрлэгийн бүх шатны зураглалыг хийж гүйцэтгэх; төлөвлөлтөнд хамаарагдах барилга байгууламж болон архитектурын бага элементүүдийг зохиох ур чадварыг эзэмшинэ.

III. Зоо техник, технологи – D 081104

Уламжлалт болон шинжлэх ухааны мэдлэг, арга барил хослуулсан орчин үеийн технологиор мал аж ахуйг удирдан зохион байгуулж, малыг шинжлэх ухааны аргаар шигшин сайжруулах, шинэ үүлдрийн мал бий болгох, ашиг шимийг ашиглах, нэмэгдүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулах технологи, борлуулах менежмент, маркетинг хэрэгжүүлэх мэдлэг эзэмшсэн  мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

Магистрын хөтөлбөр -1,5 жил

  А. Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй -   E 08180101

Суралцагчдад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр цэцэгт байгууламж, хот цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, нөхөн сэргээлт, чимэглэлийн ургамлын хослол, зохиомж, мод үржүүлэг, цэцгийн аж ахуйн хүрээнд мэргэжлийн ахисан төвшинд ургамал тарих, нутагшуулах судалгааны аргазүйг эзэмшин, судалгааг бие даан гүйцэтгэх, анхдагч материалыг боловсруулан дүн шинжилгээ хийж ажиллах,  өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

 Б. Зоо инженер  -   E 08110401

 Мал аж ахуйг уламжлалт болон шинжлэх ухааны мэдлэг, арга барил хослуулсан орчин үеийн технологиор хөтлөн эрхлэх, удирдан зохион байгуулах, малыг шинжлэх ухааны аргаар шигшин сайжруулах, шинэ үүлдрийн мал бий болгох, ашиг шимийг ашиглах, нэмэгдүүлэх чиглэлээр судалгааны аргыг эзэмшин бие даан судалгаа явуулж, анхдагч материалыг боловсруулан дүн шинжилгээ хийж ажиллах,  өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Төгсөөд хаана ажиллах вэ?

  • Зах зээлийн эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтанд орсон
  • Цэцэрлэгжүүлэлтийн зураг төсөл
  • Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудад төслийн ажилтан
  • Солонгос улсад оюутан солилцоо, магистр, докторт суралцах боломжтой.
  • Ногоон хэрэм төслийн мэргэжилтэн
  • Геоэкологи, Ботаникийн хүрээлэнд судлаач
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”ХХК”
  • Соёолж “ХХК”
  • Цэцэрлэгжилт компани “ХХК”
  • Нийслэлийн 6 дүүргийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн
  • Нийслэл, дүүргийн дендрологич
  • Байгаль орчны байцаагч
  • Аймаг сумын ойн ангийн мэргэжилтэн
  • Оюу толгой, Таван толгой, Энержи ресурс зэрэг уул уурхайн компаниудад  нөхөн сэргээлтийн мэргэжилтэн
  • Ой судалгаа хөгжилийн төвийн мэргэжилтэн
  • Auto cad, 3D Max программын сургалтын төвд багш
  • Барилгын компанид  Auto cad программын зураглаач
  • Магистрын зэрэгтэй бол Их дээд сургуульд мэргэжлийн багш
  • Байгаль орчны үйл ажиллагаа эрхэлдэг нийт 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагад Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер, дизайнераар ажиллах боломжтой.

Холбоо барих:

Утас: 99719618, 93212272

И-мэйл: chantsalnym.D@gmail.com 

Багшлах бүрэлдэхүүн:

 

Багш

Мэргэжил

Заадаг хичээл

судалгааны чиглэл

Тэнхимийн эрхлэгч:

Д.Чанцалням

Дэд профессор Ph.D

Ойн аж ахуйн инженер

  • Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс,
  • Чимэглэлийн дендрологи
  • Зүлэгний аж ахуй
  • Мод үржүүлэг
  • Эмчилгээний цэцэрлэг
  • Ойн зурвас
  • Жимсний аж ахуй

Чимэглэлийн мод сөөг ургамал тарималжуулж, нутагшуулах

Багш:

П.Отгонжаргал

Магистр

Р_Otgoo14 @yahoo.com

Мал зүйч

  • Үржлийн биологи
  • биотехнологи
  • Гахайн аж ахуйн технологи
  • Хонины аж ахуйн технологи
  • Ямааны аж ахуйн технологи
  • Малын анатом физиологи
  • Малын эрүүл ахуй

Малын тэжээл, тэжээллэг

 

Ландшафтын дизайн
Ойн аж ахуй