Холбоо, мэдээллийн технологийн тэнхим

Тус тэнхимийг 1997 онд байгуулж "Компьютерын програм хангамж"- ийн мэргэжлээр бакалаврын зэргийн сургалтыг явуулж эхэлсэн юм. 2007-2008 оны хичээлийн жилээс "Мэдээллийн систем", 2009-2010 оны хичээлийн жилээс "Компьютерын техник хангамж"- ийн мэргэжлийн бакалаврын зэргийн сургалтыг эхлүүлжээ. 2007-оос "Компьютерын програм хангамж"- ийн мэргэжлээр магистрын сургалтыг явуулж байна. Манай тэнхимийн 700 гаруй төгсөгчийн  90 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна.

Тэнхимийн зорилго:

Компьютерын ухааны ололт, дэвшилтэт технологийг хэрэглэн, орчин үеийн техник, програмын орчинд ашиглагдах системийг хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшсэн, төслийг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, мэдээллийн технологийн давуу талыг улс, нийгэм, хүмүүсийн эсрэг хэзээ ч ашиглахгүй ёс суртахуунтай, англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

Тэнхимийн зорилт

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд техникийн болон програмын системд тавигдсан шаардлагыг шинжлэх,  шинэжилгээний үр дүнд үндэслэн системийг загварчлах, шинээр зохиох, цааш хөгжүүлэхэд шаардагдах арга зүй, технологиудыг  эзэмшүүлэх зорилтыг тавина.

Эзэмшүүлэх мэргэжил:

Бакалаврын мэргэжлийн  хөтөлбөр:

   

Програм хангамж

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Хэрэглэгч буюу захиалагчийн шаардлагад нийцсэн компьютерын болон гар утасны програм, вэб сайт зохиох, чадвартай; мэргэжлийн ёсзүйтэй програм хангамжийн инженерийг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

● Програм хангамжийн төслийн менежер,

● Програм хангамжийн системийн дизайнер

● Програм зохиогч

● Өгөгдлийн сангийн администратор,

● Вэб мастер

● Ухаалаг гар утасны програм зохиогч

● Системийн шинжээч

● Сүлжээний администратор зэрэг ажлын байранд ажиллах боломжтой

Мэдээллийн систем

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн системийг үүсгэх, хөгжүүлэх хөтлөхөд шаардагдах мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшсэн мэдээллийн системийн инженер бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

● Програм зохиогч

● Вэб хөгжүүлэгч

● Системийн шинжээч

● Төслийн удирдагч

● Вэб дизайнер

● Сүлжээний администратор

● Өгөгдлийн сангийн зохион байгуулагч зэрэг ажлын байранд ажиллах боломжтой.

Электрон системийн автоматжуулалт

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Үйлдвэр, албан байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн автоматжуулахад зориулагдсан электрон системийн зураг төслийг зохиох, түүнийг хэрэгжүүлэх, компьютерын сүлжээ хариуцаж ажиллах бүх талын мэдлэг чадвартай техник хангамжийн инженер бэлтгэнэ

АЖЛЫН БАЙР

● Электроникийн инженер

● Сүлжээний администратор

● Техник хангамжийн инженер

● Сүлжээний инженер

● Автоматжуулалтын инженер

● EMBEDDED системийн инженер зэрэг ажлын

байранд ажиллах боломжтой.

Магистрын хөтөлбөр -1,5 жил  
Мэдээллийн технологийн програм хангамжийн инженерчлэлийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан ажиллах чадвартай програм хангамжийн төслийн багийг удирдах болон бүрэлдэхүүнд ажиллах их, дээд сургуульд багшаар ажиллах чадвартай магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэнэ.

     

Материаллаг бааз, сургалтын орчин:

Орчин үеийн шаардлагыг хангасан програмын системийг хөгжүүлэх, ашиглахад зориулагдсан,  120 гаруй компьютер бүхий гурван лабораторитой. Электрон системийг судлах, хөгжүүлэхэд   зориулагдсан  электроникийн лабораторитой.

Багшлах бүрэлдэхүүн:

 

Багш Мэргэжил Заах хичээлүүд Судалгааны сэдэв Төгссөн сургууль

Тэнхимийн эрхлэгч

Х.Алтанцэцэг

Доктор (Ph.D),
дэд профессор

aagaa1024@gmail.com

математик- физикийн багш

  • Компьютерийн зохион байгуулалт
  • ассемблер
  • Компьютерийн график
  • Програм хангамжийн төслийн менежмент
  • Програм хангамжийн тусгай сэдэв
  • Програмчлалын үндэс

Мэдээллийн харилцаа технологийг сургалтанд ашиглах нь

Ховдын багшийн дээд сургууль,
МУИС ,
МУБИС

Ахлах багш

Б.Ганзориг

Магистр

bold.ganzorig@gmail.com

Програм хангамжийн инженер

  • Програмчлалын хэл
  • Объект  хандлагат програмчлал
  • Жава технологи 
  • Компьютерийн сүлжээ
  • Мэдээллийн нууцлалт, хамгаалалт
  • Систем програчлал

Электрон худалдаа ба бизнесийн систем

Цахим ДС,
ШУТИС -ийн КТМС

Ахлах багш

Г.Өсөхжаргал

Докторант

ubu_usukhuu@gmail.com

Програм хангамжийн инженер

  • Холбоост өгөгдлийн сан
  • Вебийн үндэс
  • Интернет програмчлал
  • Байгууллагын мэдээллийн систем
  • Мэдээллийн системийн үндэс

Сургалтын удирдлагын систем

УБИС ,
ШУТИС - ийн КТМС

Багш

Ш.Доржготов 

Докторант

dorjgotov.sh@gmail.com

Компьютерийн техник хангамж

  • Микрофроцессорын систем 
  • Оптоэлектроник
  • Интерфейсийн програмчлал
  • Тоон ба логик систем
  • Аналоги схем техник
  • Компьютерийн архитектур дизайн
  •  Дохио ба мэдээлэл дамжуулалт
  • Автомат удирдлагын онол

Visible Light Communication

ШУТИС - ийн КТМС

Ахлах багш

Д.Баттөр

Докторант

batturdn@gmail.com

Математик, математикийн багш

  • Математик I,II
  • Дискрет бүтэц
  • Магадлалын онол, математик статистик
  • Тооцон бодох математик

Хамгийн их утгын хязгаарын тархалт, түүний хэрэглээ

МУИС-МКС

Багш

Д.Ганцоож

Докторант

tsooj86@gmail.com

Програм хангамжийн инженер

  • Өгөгдлийн бүтэц
  • Өгөгдлийн сан удирдах систем
  • Объект хандлагат шинжилгээ ба зохиомж
  • Клиент сервер програмчлал
  • Мэргэжлийн англи хэл
  • Визуаль програмчлал

Dynamic path method using three structure

УБИС,
Солонгос улс Чуннам үндэсний Их Сургууль