Боловсрол судлалын тэнхим

Англи хэлний багш

Зорилго

Дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн, өөрийн орны нийгэм-эдийн засгийн болон боловсролын салбарын хэрэгцээг хангах, мэргэжлийн бүрэн чадамжтай англи хэлний багшийг бэлтгэнэ.

Зорилт

  1. Зөв үзэл бодол, дадал зуршил, хандлагатай мэргэжилтэнг бэлтгэнэ.
  2. Олон улсын харилцааны соёл, ёс зүйг эзэмшсэн, аливаад зохицон биеэ авч явах чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.
  3. Манлайлах чадвартай, багаар ажиллах арга барилд суралцсан мэргэжилтэнг бэлтгэнэ.
  4. Онолын мэдлэг, дадлага туршлагыг хослон эзэмшсэн, бие даан ажиллах чадвартай багшийг бэлтгэнэ.
  5. Сэтгэл судлал, боловсрол судлал болон заах аргазүйн практикт суурилсан цогц мэдлэг эзэмшсэн багшийг бэлтгэнэ.

Товч танилцуулга

Боловсрол судлалын тэнхим нь (Англи хэл) 2002 онд байгуулагдсан. Мэргэжлийн арвин туршлагатай эрдэмтэн багш нар ажиллаж, нийт 520 гаруй англи хэлний багш бэлтгэн төгсгөөд байна. Манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд тэдний зарим нь магистр болон докторын сургалтад үргэлжлүүлэн сурч байна.

Бид Их Британи болон Америкийн түүх, соёл, ёс заншил, нийгэм-эдийн засгийн талаарх өргөн мэдлэгтэй; англи хэлний сонсох, ярих, унших, бичих, орчуулах,  илтгэл тавих, мэтгэлцэх, судалгаа хийх чадвартай, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, орчин үеийн шинэ технологи ашиглах чадварыг эзэмшсэн, хөдөлмөрийн зах зээлд бүрэн нийцсэн англи хэлний багшийг бэлтгэж байна.

Сургалтын орчин

Иж бүрэн тоноглоглосон, цахим сүлжээнд холбогдсон Сэтгэл судлал, Боловсрол судлал, Орчуулга судлалын тохилог англи танхимд сургалтаа зохион  байгуулж байна.

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч: Б. Жигжидсүрэн – Доктор /Ph.D/

  • Төгссөн сургууль: МУИС, ХИС, ОТИС
  • Мэргэжил: Англи хэлний багш, орчуулагч
  • Судалгааны чиглэл: Боловсрол судлал
  • Ажилласан жил: 20
  • Заадаг хичээл: Орчуулга, Сонсох-ярих чадвар, Мэргэжлийн англи хэл
  • И-мэйл хаяг: b_jigjidsuren@yahoo.com

Ахлах багш: Д.Батсайхан – Магистр /МА/

  • Төгссөн сургууль: ГХДС, МУБИС
  • Мэргэжил: Англи хэлний багш
  • Судалгааны чиглэл: Боловсрол судлал
  • Ажилласан жил: 22
  • Заадаг хичээл: Мэргэжлийн дидактик, Унших-бичих чадвар, Орон судлал, Хэлзүй
  • И-мэйл хаяг: bsaikhan_mm@yahoo.com

Ахлах багш : Л.Алтантуяа – Магистр /МА/

  • Төгссөн сургууль: ГХДС, ХИС
  • Мэргэжил: Орос, Англи хэлний багш
  • Судалгааны чиглэл: Хэл шинжлэл
  • Ажилласан жил: 22
  • Заадаг хичээл: Ерөнхий англи хэл, Хэлзүй, Мэргэжлийн англи хэл
  • И-мэйл хаяг: aagiidluv@yahoo.com

 

Солонгос хэлний багш

ОУУБИС нь 1995 оноос эхлэн Солонгос хэлний тэнхимд солонгос хэлний багш орчуулагчийн хос мэргэжлээр сургалт явуулж байсан түүхэн уламжлалтай. Тус тэнхим нь 2014 онд Солонгос хэлний тэнхимийн бүрэлдэхүүнд багтаж шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, 2016 онд Багш, гадаад хэлний боловсрол (солонгос хэл)-ын тэнхим нэртэйгээр биеэ даан ажилласан билээ. Анхны элсэлтээ 2014 онд авч 2018 онд анхны төгсөлтөө хийх гэж байна.

2016 онд ОУУБИС-д Кёнги Смарт анги нээснээр багш нар бүрэн тоноглосон смарт ангид солонгос хэлний хичээлийг зааж байна.

Зорилго:

Солонгос хэлний багш мэргэжлийг зах зээлийн шаардлагад нийцүүлэн эзэмшүүлэх, үнэнч шударга, шавь нар болон бусдыг хүндэлдэг, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт:

  • Солонгос хэлний дундаас дээд шатны түвшний ярих, сонсох, унших, бичих мэдлэг чадварыг эзэмшүүлэх
  • Сурган хүмүүжүүлэхзүй, боловсрол судлал, солонгос хэлний заах аргазүйн онолын мэдлэг эзэмшүүлж, дадлагажуулах
  • Сэтгэл судлалын мэдлэг эзэмшүүлэх
  • Солонгосын түүх, ёс заншил, сэтгэлгээний талаарх мэдлэг олгох
  • Орчуулгын мэдлэг эзэмшүүлэх

Төгсөгчдийн ажлын байр:

  • ЕБС-ийн бага, дунд, ахлах ангиудад солонгос хэлний багш
  • Улсын болон хувийн их дээд сургуульд солонгос хэлний багш
  • Гадаад хэлний сургалтын төвүүдэд солонгос хэлний багш
  • Боловсролын байгууллагад мэргэжилтэн
  • Солонгос хэлний орчуулагч
  • Аяллын хөтөч
  • Төрийн болон хувийн өмчит компанид гадаад харилцааны мэргэжилтэн

Сургалтын чиглэлүүд

  • Солонгос хэл
  • Сурганы ухаан
  • Боловсрол судлал
  • Сэтгэл судлал
  • Солонгос хэлний заах аргазүй
  • Хэл шинжлэл
  • Солонгос судлал
  • Орчуулга

Мэргэжлийн давуу тал

  • Хөрвөх чадвартай
  • Солонгос хэл соёл, сурган, заах аргазүйн онолын болон практикийн өргөн цар хүрээтэй мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшинэ.

Дадлагын түшиц ЕБС

Манай хөтөлбөрийн хувьд сургалтын дадлага хийлгэх, өөрийн төгсөгчдийг ажилд оруулах зэргээр төрийн болон хувийн хэвшлийн байгуулагатай хамтран ажилладаг. ОУУБИС-ийн харьяа бага, бүрэн дунд сургуультай бөгөөд энэхүү түшиц баазад тулгуурлан дадлага хийх боломжтой.

Тэнхимийн давуу талууд

  • Дадлагын түшиц сургуультай
  • Смарт сургалтын ангитай
  • Солонгос судлалын төвтэй
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай

Тэнхимээс зохион явуулдаг хөтөлбөрт ажлууд, дугуйлан

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Багш, оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Ажиглах, туршин заах, багшлах дадлага
  • Харилцан яриа, S-Topik-ийн дугуйлан
  • Солонгос хэлний зуны вакум сургалт

Багшлах бүрэлдэхүүн

  Багш Судалгааны чиглэл Заадаг хичээлүүд Ажилласан жил Мэргэжил Төгссөн сургууль

Тэнхимийн эрхлэгч, ахлах багш

Г.Баярмаа

Ph.D доктор

gbayar@hanmail.net

 

Харьцуулсан хэл шинжлэл


 

  • Солонгос хэлний үгзүй
  • Солонгос хэлний өгүүлбэрзүй
  • Унших бичих дадлага
  • Солонгос монгол орчуулга
10 Багш орчуулагч, хэл шинжлэл

- УБДС

- БНСУ-ын Солонгос Судлалын Академи

- ОУУБИС-ийн Их Сурхуй Хүрээлэн

Ахлах багш

С.Энхзул

магистр

sorgoo05@gmail.com

 

Солонгос хэлний заах аргазүй
  • Зохион бичлэг
  • Мэргэжлийн дидактик
  • Унших бичих дадлага
  • Нийгэм хэвлэл мэдээллийн орчуулга
9 Багш орчуулагч, Хэл шинжлэл, Солонгос хэл заах арга

УБ коллеж

УБДС

БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн докторант

Багш

Ким Жун Уг

магистр

Солонгос хэлний заах аргазүй, Боловсрол судлал
  • Ярих сонсох дадлага
  • Зохион бичлэг
  • Сурган хүмүүжүүлэх зүй
  • Солонгос хэлний суралцагчийг үнэлэх аргазүй
14 Англи хэлний заах арга, Хэл шинжлэл, Боловсрол судлал

БНСУ-ын Кёнги Их Сургууль

УБИС

АНУ-ын Байн Их Сургуулийн докторант

Ахлах багш

С.Адьяасүрэн

магистр

adiya_jcd@hanmail.net

Хэл шинжлэл
  • Солонгос хэлний үгзүй
  • Солонгос хэлний өгүүлбэрзүй
  • Солонгос орон судлал
  • Соёл зан заншил
  • Солонгос хэлний зөв дуудахзүй
  • Унших бичих дадлага
10 Багш орчуулагч, Хэл шинжлэл

УБДС

БНСУ-ын Корё Их Сургууль