Элсэлт

ОУУБИС-д ямар нэг мэргэжлээр элсэхийг хүсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан монгол хэлний шалгалтыг өгсөн байхын зэрэгцээ тухайн мэргэжлийн хувьд тохирох Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) нэгдүгээр хичээл болон хоёрдугаар хичээлүүдээр яамнаас тогтоосон босго онооноос дээш оноо авсан байна.

- Элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байна.

- Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр элсэх бол ЭЕШ шаардахгүй бөгөөд оройн ангид 2 жил, өдрийн ангид 4 жилээр суралцана.

- Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн иргэнээс ЭЕШ шаардахгүй боловч БСШУС-ын Сайдын 2018 оны А/194 тоот тушаалын 7.1.4-д заасны дагуу дүйцүүлсэн батламж авсан байна.

- Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэх ба төлбөрийг тусгайлан тогтооно.

- Сургалт явуулдаг бүх хөтөлбөрөөр нэг жилийн хөрвөх сургалтад ЭЕШ-гүй элсүүлнэ. Суралцагч нь хүссэн мэргэжлийн хөтөлбөрийн ерөнхий суурь,мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс өөрөө сонгон суралцана. Тухайн оюутнуудыг нэг жилийн хугацаанд суурь боловсролын тэнхим хариуцан ажиллана. Амжилттай суралцсан тохиолдолд Сертификат олгоно.

 

Босго оноо, ерөнхий шалгалт

Мэргэжлийн нэр

Хичээл 1

/ЭЕШ 410 оноо/

Хичээл 2

/ЭЕШ 400 оноо/

  • Гадаад хэлний багш /Англи хэл/
  • Гадаад хэл орчуулга /Англи хэл/

Гадаад хэл

 

Нийгмийн тухай мэдлэгэсвэл түүх

  • Гадаад хэлний багш /Солонгос хэл/
  • Гадаад хэлний орчуулга /Солонгос хэл/

Монгол хэл

Гадаад хэл эсвэл математик

  • График дизайн
  • Хувцасны дизайн

Монгол хэл

 

Ур чадвар

 

  • Үйлдвэрлэлийн дизайн
  • Интерьер дизайн

Математик

 

Ур чадвар

 

  • Програм хангамж
  • Мэдээллийн систем
  • Электроник

Математик

Гадаад хэл эсвэл физик

  • Социологи /гэр бүл судлал/

Нийгмийн тухай мэдлэг

Монгол хэл эсвэл математик

  • Нийгмийн ажил

Нийгмийн тухай мэдлэг

Ур чадвар

  • Эрх зүй

Нийгмийн тухай мэдлэг

Монгол хэл эсвэл математик

  • Олон улс, орон судлал /солонгос/
  • Хэл шинжлэл / монгол, солонгос хэл судлал/

Монгол хэл

Гадаад хэл

  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү
  • Маркетинг
  • Менежмент (үйлдвэрлэлийн)
  • Бизнесийн  удирдлага

Нийгмийн тухай мэдлэг

Математик эсвэл монгол хэл

  • Аялал жуулчлалын менежмент

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг эсвэл түүх

  • Эдийн засаг

Нийгмийн тухай мэдлэг

Математик эсвэл монгол хэл

  • Ойн аж ахуй
  • Хотын ногоон байгууламжийн дизайн

Математик

Гадаад хэл эсвэл физик

  • Зоо инженер, технологи

Математик

Гадаад хэл эсвэл физик

  • Сувилахуй

Хими

Биологи эсвэл математик

Оюутан сонгон шалгаруулах

  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуульд элсэх болзлыг хангасан иргэдийн өргөдөл, материалыг элсэлтийн комисс хүлээн авч бүртгэнэ.
  • Бүртгүүлэгчдийг суурь шалгалтын оноогоор байр эзлүүлэн жагсаана.
  • Ерөнхий оноо нь тэнцсэн тохиолдолд эхлээд суурь шалгалтын оноог, дараа нь боловсролын үнэмлэхний дүнгийн дундаж оноог харьцуулан жагсаана.
  • Тухайн мэргэжилд бүртгүүлэгчдийн онооны дарааллаар хяналтын тоонд багтаан тодорхой мэргэжлээр элсэн сурах “Их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг” – томилолт олгоно.

Шинээр элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

Тэтгэлгийн төрөл

 Ангилал

Тэтгэлэг

Хугацаа


Дүнгийн тэтгэлэг


ЭЕШ-ийн дүн

ЭЕШ 500-с дээш

50%

1 улирал

ЭЕШ 600-с дээш

70%

1 улирал

ЭЕШ 700-с дээш

100%

1 улирал

Олимпиад

 

Улс

1-3 дугаар байр

100%

1 улирал

4-5 дугаар байр

90%

1 улирал

6-8 дугаар байр

80%

1 улирал


Хот, аймаг

1-3 дугаар байр

80%

1 улирал

4-5 дугаар байр

70%

1 улирал

6-8 дугаар байр

60%

1 улирал

Харьяа бүрэн дунд сургууль

Төгсөгч

Элсэгч

50%

1 улирал

ЭЕШ 600-с дээш

100%

1 улирал

Спорт

Зэрэг

1-р зэрэг

30%

1 улирал

2-р зэрэг

20%

1 улирал

3-р зэрэг

10%

1 улирал

Ах эгч дүү

Төрсөн ах эгч дүүс

2 дахь хүүхэд

20%

1 улирал

3 дахь хүүхэд

50%

1 улирал

Төгсөгчийн хүүхэд

ОУУБИС-ийн төгсөгчийн хүүхэд

50%

1 улирал

Дотуур байр

Өөрчлөлт байхгүй (Эрэгтэй:450.000, Эмэгтэй 500.000₮)

 

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхний хуулбар.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувь)
  • Ерөнхий шалгалтын батламж (эх хувь)
  • Өөрийн сурлага, авьяас чадвар, туршлага, сурах зорилгоо илэрхийлсэн эссе (зохион бичлэг) бичиж, элсүүлэн суралцуулахыг хүссэн өргөдөл.
  • 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
  • Нэг улирлын сургалтын төлбөр буюу жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлсөн баримт.