Социологич-гэр бүл судлаач

Социологи (гэр бүл) нь социологийн шинжлэх ухааны онол, сургаал дээр үндэслэн социаль асуудлууд болон гэр бүл, хүн ам зүйн асуудлаар шинжлэх ухааны арга зүйгээр судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх мэргэжилтэн юм.

Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого үйл ажиллагаа, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэж явагддаг бөгөөд үр дүнг тооцох цаашдын, чиглэл, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн тооцоолох ажлыг  “СОЦИОЛОГИЧ” гүйцэтгэдэг бөгөөд нийгмийн эрэлт их, ажлын үнэлгээ өндөр  мэргэжил юм.