Courses Images

Сувилагч

Мэргэжлийн тодорхойлолт
Сувилахуйн ухааны бакалаврын боловсрол эзэмшсэн сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
Монгол орны хувьд эрүүл мэндийн салбарын хүний нөөц 50519 байгаагаас 11939 буюу 24% нь сувилагч мэргэжилтэн байдаг ба тэдний 40,7% нь бакалаврын зэрэгтэй. 2016 онд ДЭМБ болон ЭМЯ-ны хамтарсан статистик судалгаагаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч мэргэжилтний  ажлын хэт ачааллыг бууруулж, тусламж үйлчилгээний чанарыг олон улсын стандарт түвшинд хүргэхэд өнөөгийн сувилагчийн тоог даруй 2 дахин өсгөх, тэдний боловсролын түвшинг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ (ДЭМБ болон ЭМЯ-ны хамтарсан судалгаа, 2016).Олон улсын хэмжээнд сувилагч мэргэжил эрэлт ихтэй мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож байгаа ба сүүлийн жилүүдэд гаргасан мэдээллээр АНУ-ын хамгийн өндөр эрэлттэй мэргэжлийн эхний байруудад сувилахуйн мэргэжил тогтмол орж байна.

Олон улсад эрэлттэй мэргэжилд сувилахуйн мэргэжилийн эзлэх байр

Үзүүлэлт

Эзлэх байр

Мэдээлэл авсан эх үүсвэр

1

 2019 оны хамгийн эрэлттэй мэргэжил

3

Source: www.careercast.com: the toughest jobs to fill in 2019

2

Дэлхийн хамгийн эрэлттэй 10 мэргэжил (2018)

4

Source: www.careeraddict.com : the 10 most in-demand jobs in the world (2018)

Монголд хамгийн эрэлттэй мэргэжлүүдэд сувилахуйн мэргэжлийн эзлэх байр

Үзүүлэлт

Эзлэх байр

Мэдээлэл авсан эх үүсвэр

1

Ирээдүйд хамгийн эрэлттэй байх 10 мэргэжил

9

https://www.inews.mn/a/3961

2

Хамгийн эрэлттэй 40 мэргэжлийн жагсаалт

15

www.dnn.mn Өдрийн сонин