Courses Images

Эрх зүйч

• Дэлхийн аль ч улс орны аж ахуйн нэгж байгууллага, шүүх, прокурор, цагдаагын байгууллага, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа, хуулийн зөвлөх, төрийн захиргааны эрх зүйч, бизнесийн эрх зүй, олон улсын эрх зүйчээр ажиллах онолын мэдлэг болон чадварыг эзэмших
• Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төр, хуулийн этгээд, иргэний эрх ашиг сонирхолыг хууль зүйн үүднээс хангах, хамгаалах, төлөөлөх • Нийгмийн шинжлэх ухааны бүх салбарт хөрвөн ажиллах бололцоотой ур чадвар, чадамжийг эзэмших
• Мэргэжилтэн нь ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, эрх зүйн мэргэжлийн онолын мэдлэгийг бүрэн эзэмшиж онолын болон практик мэдлэгээ ажлын байранд хэрэглэх
• Хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн дагуу мэргэжлээ байнга дээшлүүлж, хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, урьдчилан сэргийлэх болон хэтийн прогноз хийх, хууль тогтоожмийн төсөл боловсруулах
• Иргэний өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажиллаж чадах

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ 
Эрх зүйч мэргэжлийн тэнхимтэй, манай тэнхимийн багш нарын 50% нь хууль зүйн ухааны доктор, мөн докторант болон магистр багш нар ажиллаж байна. Тус салбар нь сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, онолын мэдлэг, хэрэглээний практик сургалтад онцгой анхаарч “Хууль зүйн вакум сургалт” явуулж 3, 4 дүгээр курсийн оюутнуудаас сонгон авч хичээллүүлж байна. Энэ нь бусад хууль зүйн сургуульд байхгүй давуу тал, оюуны хөрөнгө оруулалт юм. Мөн манай тэнхимийн оюутнууд Монголын Хуульчдын холбооноос зохион явуулдаг “Шүүхийн мэтгэлцээн”, бусад тэмцээн уралдаанд тогтмол оролцон 1-3 байр эзэлдэг амжилттай билээ. Манай нийт төгсөгчдийн 75% ажлын байраар хангагдаж мэргэжлээрээ ажиллаж байна.

Манай сургуульд элсэн “эрх зүйч” мэргэжил эзэмшсэнээр

• Шүүгч
• Шүүхийн нарийн бичгийн дарга
• Шүүгчийн туслах
• Хэрэг бүртгэгч
• Мөрдөн байцаагч
• Цагдаагийн ажилтан
• Прокурор
• Прокурорын туслах
• Өмгөөлөгч
• Өмгөөлөгчийн туслах
• Нотариатч
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч
• Онцгой байдлын албаны ажилтан
• Тагнуулын байгууллагын ажилтан
• Хууль зүйн сургуульд багш
• Нийгмийн ажилтан
• Хүний нөөцийн мэргэжилтэн
• Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн
• Хуулийн зөвлөх
• Гаалийн байцаагч
• Хил хамгаалах байгууллагын ажилтан
• Халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн
• Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэргэжилтэн гэх мэт нийгмийн ухааны бүх салбарт хөрвөн ажиллах боломжтой.