Компьютерийн програм хангамж

Програм хангамж мэргэжлийн хөтөлбөрийн зорилго

“Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, инженерийн мэргэжилтний ерөнхий шаардлага болон ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан,  програм хангамжаар мэргэшсэн, тасралтгүй хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй програм хангамжийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэнэ”.

Зорилт 1: Програм хангамжийн хөтөлбөрөөр орчин үеийн зохион бүтээгч инженерүүдэд тавигдах нийтлэг шаардлагуудыг хангасан техникийн сэтгэлгээний өндөр хөгжилтэй мэргэжилтэн бэлтгэнэ.  (MT болон ЕЕ кодтой хичээлүүдээр зорилт 1-ыг хангана.)

Зорилго 2: Програм хангамжаар мэргэшсэн шинэ технологи, шинэ мэдлэгийг бие даан эзэмших чадвартай байнга хөгжиж байдаг мэргэжилтэн бэлтгэнэ. (SE  кодтой мэргэжлийн хичээлүүдээр эдгээр зорилтыг хангана)

Зорилго 3: Програм хангамжийн хөтөлбөрөөр өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. (FC  кодтой ерөнхий эрдмийн хичээлүүдээр зорилт 3 хангана.)

 

Програм хангамж 2018 оны төлөвлөгөө

Програм хангамж 2016 оны төлөвлөгөө

Програм хангамж 2014 оны төлөвлөгөө