Солонгос судлалын 9 дэх семинар
  • By Bayarsaikhan Mendsaikhan
  • 2024-11-16
  • No Comments

Солонгос судлалын 9 дэх семинар

“Солонгос судлалын хүрээлэн “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 3 дахь жилийн хамгийн анхны ажлаараа 2024.11.14-нд “전략적 동반자 관계로 격상된 몽골과 한국의 관계” сэдэвт солонгос судлалын 9 дэх семинарыг танхим, онлайн хослуулан зохион байгууллаа. Тус семинарт МУИС, Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Оюунцэцэг “Монгол, БНСУ-ын харилцаа шинэ шатанд” болон Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор И.Энхболд “Зүүн хойд Ази дахь Монгол улс, БНСУ-ын харилцааны зарим асуудал” сэдэвт илтгэлээ тус тус хэлэлцүүллээ
Хоёр орны харилцааны стратеги түншлэлийн үйл явц, улс төрийн бодлого, эдийн засаг, худалдааны харилцаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хийгээд иргэд хоорондын харилцаа хэрхэн өрнөж буйг болон цаашдын түншлэлийг шинэ шатанд гаргахад анхаарах зүйлсийг хөндлөө. Мөн хоёр орны эдийн засгийн түншлэл байгалийн баялаг тэр дундаа газрын ховор элементийн салбарт өргөжин тэлж байгаатай холбогдуулан хоёр орны байр суурь, хамтын ажиллагаа, сорилт, боломжийг хэлэлцлээ. Дараагийн семинар ирэх 2025 онд зохион байгуулагдана”