Оюутнуудад тэтгэлэг олголоо
Ерөнхийлөгчөөр дамжуулан Солонгос-Америк гаралтай Моника Ли бидэнтэй холбогдож АНУ дахь Христийхэнтэй манай сургуулийн оюутнуудтай холбож, тэтгэлэг санал болгосон. Бид 3 сар орчим хугацаанд 24 оюутныг сонгосон.
Нийт тэтгэлгийн хэмжээ 62 сая 250 мянган төгрөг бөгөөд 24 оюутанд нэг улирал буюу нэг хичээлийн жилийн тэтгэлгийг 100 хувь олгох болсондоо маш их баяртай байна.
Монголдоо хамгийн их тэтгэлэг олгодог сургууль бол манай их сургууль.
Цаашид энэ төрлийн тэтгэлэг олноор гарч, илүү олон оюутнууд тэтгэлэгт хамрагдах болно гэж найдаж байна.