Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1992 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тунхаглан зарлаж, дэлхий нийтийн анхаарлыг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандуулсан байдаг. Тус өдрийн хүрээнд Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим 10 сарын 9нд ОУУБИС-ийн багш, оюутнуудад сэтгэцийн эрүүл мэндийг таниулан сурталчлах, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах эрмэлзлийг дэмжих зорилгоор сэтгэцийн эрүүл мэндийг өдөрлөгийг сургуулийн Б байранд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл, сэтгэл судлалын оюутнууд сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдолын талаар болон сэтгэл судлалын хөгжлийн түүхийн талаар танилцуулах сургалт орж, сэтгэл зүйн үнэ төлбөргүй оношилгоо хийж ажиллаа.