By Bayarsaikhan Mendsaikhan 2024-04-15 No Comments ХУУЛЬ ЗҮЙН сургуулийн оюутан хөгжлийн ТЭГРИ клубээс “СЭТГЭЛ ГУТРАЛ GOOD BYE” номын хэлэлцүүлэг зохион байгуулав. ХУУЛЬ ЗҮЙН сургуулийн оюутан хөгжлийн ТЭГРИ клубээс “СЭТГЭЛ ГУТРАЛ GOOD BYE” номын хэлэлцүүлэг зохион байгуулав. Хууль зүйн сургуулийн оюутан хөгжлийн ТЭГРИ клубын оюутнууд, зөвлөх багшийн хамтаар “СЭТГЭЛ ГУТРАЛ GOOD BYE” номын хэлэлцүүлэг зохион байгуулав.Хэлэлцүүлгийг ХЗС-ийн захирал, Хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр орчин цагт сэтгэл зүйгээ зөв удирдан зохион байгуулахад ямар чухал байгааг онцгойлон дурдаж, нээж үг хэлэв. Уг хэлэлцүүлгийн зорилго нь хууль зүйн салбарт ажиллах ирээдүйн эрх зүйч нарт зориулж ажлын ачааллыг даах сэтгэл зүйн хандлага, амьдралд урган гарах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн бөгөөд энэ нь цуврал хэлэлцүүлгийн анхных нь юм.Номын зохиогч Анагаах ухааны доктор, анагаахын бичил амь судлаач, сэтгэл судлаач, сэтгэл засалч Д.Булган Италын бүгд найрамдах улсаас цахимаар холбогдож оюутнуудын асуултад хариулж, номыг уншсан оюутнууд санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийг IV курсын оюутан Б.Сувд-Эрдэнэ, номын зохиогч Д.Булган нар чиглүүлэв. Тэгри клубын зөвлөх ХЗС-ийн багш, Хууль зүйн доктор, дэд профессор Ц.Оюунаа хэлэлцүүлгийн ач холбогдлыг нэгтгэн дүгнэж хаав.