Хичээлийн зорилго
“Олон улсын Солонгос хэлний сургалтын стандарт загвар”-ын I түвшинд нийцүүлэн олон нийтийн газарт тогтмол хэрэглэдэг өдөр тутмын хэрэглээний агуулгын хүрээнд хэлний үндсэн 4 түвшинд Солонгос хэлийг ашиглаж чаддаг болох зорилготой.
Хичээлийн кредит:
Хэлбэр | Цаг | Кредит |
---|---|---|
Семинар | 32 цаг | 1 кр |
Дадлага | 32 цаг | 1 кр |
Хичээлийн агуулга
Гадаад хэлний сургалтын ярих, сонсох, унших, бичих 4 дадлыг багтаасан “Солонгос хэл I” хичээл нь Солонгос хэлний анхан шатны суурь хичээл бөгөөд бэлтгэл, үндсэн хичээлүүдээс бүрдэнэ. Бэлтгэл хичээлийн хүрээнд Солонгос хэлний үндсэн бүтэцтэй танилцан, Солонгос хэлний цагаан толгойг нүдэлж, үсгийн зурлагыг зөв бичих дэс дарааллал мөн уншиж сурна.
Үндсэн хичээл нь тухайн сэдэвт хамааралтай шинэ үг хэллэг ба илэрхийллийг цээжлүүлэн, бүтэн өгүүлбэрээр ярьж сурах, бичвэр уншаад ерөнхийлөн ойлгох, орчуулах, өөрийгөө илэрхийлэх, дасгал ажиллах, загварын дагуу харилцан ярилцах зэрэг бие даах, багаар ажиллах сургалтын арга зонхилсон байна.
Хичээлээр эзэмших мэдлэг чадвар
Солонгос I хичээлийг судалснаар өргөн хэрэглээний үг хэллэг (нийт 450)-ийг бүрэн цээжилж өгөгдсөн эхээс утгыг ойлгон уншиж чаддаг, ярианд хэрэглэж чаддаг, сонсоод ойлгодог болно. Мөн өөрийн танилцуулга, өдөр тутмын үйл явдал, эд бараа худалдан авах, өдөр гариг асуух, амралтын өдрөөр хийдэг зүйл зэрэг өдөр тутмын хэрэглээний 200 гаруй өгүүлбэрийг хэрэглэж чаддаг болно.