By iuu_user 2023-12-16 No Comments “БНСУ-ын Гэр бүлийн бодлого, туршлага” сургалт боллоо. "БНСУ-ын Гэр бүлийн бодлого, туршлага" сургалт зохион байгуулагдлаа. ОУУБИС дээр БНСУ-аас профессорууд ирж “БНСУ-ын гэр бүлийн бодлого, туршлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Ph.D, профессор Jaehoon Jeong нь БНСУ-ын Гэр бүл, жендэрийн яамны зөвлөх, Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор. Тэрээр яамнаас гадна одоогийн Ерөнхийлөгч болон шадар сайдын хүн амын бодлогын зөвлөхөөр бас ажиллаж байгаа юм. Профессор Jaehoon Jeong “БНСУ-ын гэр бүлийн бодлого” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.БНСУ-ын хувьд төрөлт буурч, залуус гэрлэхгүй байгаа тул гэр бүлийг дэмжих 4 бодлогыг хүчтэй хэрэгжүүлж бна.Татварын бодлого, эдийн засгийн дэмжлэг.Жишээ нь сар бүр орлого хамаарахгүй хүүхэд бүрд 100 000 вон, 2 нас хүртэл сар бүр 1 000 000 вон, мөн эцэг, эхийн цалин г.мХүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхэд төрүүлсний дараах эх нярайн гэрийн асаргааны үйлчилгээ г.мГэр бүлийн хөгжлийн төв, гэр бүлийн сургалт хөтөлбөрүүд г.мГадаад оюутныг дэмжих, олон соёлт гэр бүлийг дэмжих г.мБидэнд сургамж авахаар зүйлс их бна. Баян, хүчирхэг эдийн засагтай байх нь аз жаргалтай байх үндэс огтоос биш. Ph.D, профессор Квон Гымсан нь БНСУ-ын гэр бүлийн хөгжлийн төвийн дарга асан, БНСУ-ын ХБИ-ийн бие даах чадварыг дэмжих төвийн тэргүүн. БНСУ-ын Гэр бүл, жендэрийн яамны харьяа 244 гэр бүлийн хөгжлийн төв Солонгос улсын хэмжээнд ажиллаж бна. Тухайн төвүүд Солонгосын Эрүүл гэр бүлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг.Квон Гымсан доктор КВS ТВ-д хүүхдийн нэвтрүүлгийн зохиол бичиж хөтөлдөг бна. Тоглох эрхээ хулгайлуулсан хүүхэд гэж ярьж бна. Гэр бүлийн хөгжлийн төвүүдийн сургалт жилийн өмнөөс бүртгэл дуусдаг байна. Орчуулагчаар ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш Л.Мөнхнаран ажиллаж байна.