Аялал жуулчлалын тэнхим

Манай тэнхим ОУУБИС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох “Бизнес удирдлага”-ын тэнхмээс 2019 онд тусгаарлан, бие даан үйл ажиллагаагаа явуулж буй тэнхим юм. Хэдийгээр тэнхим бүтэц, зохион байгуулалтын хувьд харьцангуй шинэ боловч, бид “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр 2004 оноос эхлэн тасралтгүй сургалт явуулж, 2008 оноос хойш уг хөтөлбөрөөр жил бүр төгсөлт хийж, нийт 11 удаагийн төгсөлтөөр 160 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн туршлагатай хамт олон юм. 2020 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар 70 гаруй оюутан, 3 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.  

Аялал жуулчлалын менежментийн тэнхим нь сургалт, судалгааны ажлаа олон улсын түвшинд хүргэх үүднээс гадаад дотоод хамтын ажиллагаагаа дараах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Багш нарын заах арга зүй, мэргэжил мэргэшлийг сайжруулах үүднээс заах арга зүйн болон төрөл бүрийн сургалт семинарт хамруулах
  • Багш нарыг гадаад дотоодын их дээд сургуульд туршлага судлуулах, хэлний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Оюутнуудыг олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол бэлтгэж оролцуулах
  • Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийн чиглэлээр гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг болно.

Бид сургалт, эрдэм шинжилгээний ажлаас гадна оюутны сэтгэхүй, оюун ухаан, бие бялдар, ёс суртахуунд бүхэлд нь нөлөөлж, нийгмийн хариуцлагатай, ёс суртахуунтай зөв хүн бэлтгэх зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг тогтмол зохион байгуудаг.   

  • Жил бүр хавар намрын улиралд “Явган аялал” зохион байгуулж, энэ хүрээнд зөв зохистой байгальд ээлтэй аялах, хоггүй аялах аяныг зохион байгуулж, сурталчилдаг.  
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Танилцах өдөрлөг”-ийн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлуудыг, тухайлбал “Мод тарих аян”-ыг зохион байгуулдаг.

Профессор багш нар

Б.Мөнгөнтуул

Тэнхимийн эрхлэгч

А.Мөнх-Эрдэнэ

Ахлах багш

Kim Ji Soen

Ахлах багш

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар
  • Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарын асуудал

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 041304
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 124кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн төлөв байдлыг судлан, үнэлгээ дүгнэлт өгдөг, аялалын бүтээгдэхүүн үйлчилгээг зохион байгуулж бусдад сурталчлан таниулах, багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй менежер бэлтгэнэ.

Ажлын байр
      • Аялал жуулчлалын менежер
      • Аялал зохион байгуулагч
      • Аялалын хөтөч 
      • Жуулчны баазын менежер
      • Зочид буудлын зохион байгуулагч
      • Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын мэргэжилтэн

Оюутныг хөгжүүлэх хөтөлбөрүүд

“Залуу аялагч” клуб

Бид аялал жуулчлалын менежмент мэргэжлээр суралцаж буй оюутнуудын Монгол орны аялал жуулчлалын байгалийн болон түүх соёлын томоохон үзмэр нөөцүүдийг жуулчдад таниулан хөрвүүлэх чадвартай болох, аялал зохион байгуулах  үед тохиолдож болох аливаа эрсдлээс  урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авах чадвар эзэмших, аялалын маршрут зохиож, хэмжилт хийх, байршил тодорхойлох зэрэг мэргэжлийн технологи арга ажиллагаа, хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэй   биечлэн танилцаж,  аюулгүй ашиглах чадварыг эзэмших, хүрээлэн буй байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Залуу аялагч” клубыг 2009 онд анх үүсгэн байгуулж, клубын үйл ажиллагаа, ажиллах зарчим, зорилго зорилтыг тодорхойлон одоог хүртэл тогтвортой ажиллуулж байна.  

“Залуу аялагч” клубын үйл ажиллагааны хүрээнд IUU tourism management пэйж хуудас нээн ажиллуулж, клубын үйл ажиллагаа, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг түгээж, оюутнуудын  мэргэжилдээ дур сонирхолтой болгох, бие даан үйл ажиллагаа явуулах ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг клубын үйл ажиллагааны хүрээнд оюутнуудын дунд улирал бүр 2-3 танилцах аялалууд, мэргэжлийн сургалтууд, хөтөчлөх дадлага, салбартаа амжилттай ажиллаж буй төгсөгчидтэй хийх уулзалтууд зэрэг ажлуудыг тогтмол явуулж байна.

“Гранд Тур” аялал жуулчлалын улсын олимпиад

Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнууд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг GRAND TOUR аялал жуулчлалын улсын олимпиадад 2010 оноос хойш тасралтгүй амжилттай оролцож ирсэн.