Англи хэлний тэнхим

Англи хэлний тэнхим 2002 онд байгуулагдсан. 2006 онд Англи хэлний орчуулагч, 2008 онд  Англи хэлний багш мэргэжлээр анхны төгсөлт хийсэн. Нийт 600 гаруй Англи хэлний багш, Англи орчуулагч мэргэжилтэн бэлтгээд байна. Манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж, дараагийн шатны сургалтанд гадаад, дотоодын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж байна.

БНСУ, БНХАУ, АНУ, ОХУ, Хонконг, Австрали улсын  их сургуультай хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөртэй ажилладаг. Энэ хүрээнд оюутан солилцоогоор суралцах, зочин багшаар ажиллах, эрдэм шинжилгээ судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай тэнхимийн хамтын ажиллагаатай сургуулиуд:

      • Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургууль
      • PAS байгууллага
      • Санмён, Ханян, Хансэ, Чонбуг их сургууль
      • Сүгмён их сургууль
      • ОХУ-ын Буриадын Улсын Их Сургууль
      • ӨМӨЗО-ны Хайлаарын их Сургууль
 

2021 онд Англи хэлний орчуулагч мэргэжлийн хөтөлбөр БМИҮЗ-өөр 5 жилээр магадлан итгэмжлүүлсэн.

Профессор багш нар

Ph.D Т.Мягмарсүрэн

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Ш.Сэрчмаа

Дэд профессор

Н.Ууганцэцэг 

Ахлах багш

Д.Батсайхан

Ахлах багш

Daniel Hackett

Багш

Л.Алтантуяа

Ахлах багш

Б.Саруултуяа

Ахлах багш

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Гадаад хэл заах арга зүй
  • Орчуулга судлал
  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Хэл шинжлэл
  • Боловсрол судлал

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 023101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Англи хэлээр энгийн болон албан харилцаанд ямар ч сэдвийн хүрээнд чөлөөтэй ярьж бичдэг, багаар ажиллах сэтгэлгээний эерэг хандлагатай, харилцааны соёл, ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр чадвартай орчуулагчийг бэлтгэнэ.

Ажлын байр
  • Багш
  • Орчуулагч
  • Бичиг хэргийн ажилтан
  • Менежер
  • Зохион байгуулагч
  • Музейн тайлбарлагч
  • Аяллын хөтөч
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Төслийн менежер
Хөтөлбөрийн индекс: 011409
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 120кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Англи хэлний сонсох, ярих, унших, бичих, орчуулах чадварыг эзэмшсэн, Их Британи болон Америкийн түүх, соёл, ёс заншил, нийгэм-эдийн засгийн талаарх өргөн мэдлэгтэй, эх хэл соёлоо англи хэлт бусад үндэстний хэл соёлтой харьцуулан судалж, англи хэлний хичээлийн хөтөлбөр боловсруулан, сургалтыг цаг үетэйгээ нийцүүлэн зохион байгуулах мэргэжлийн өндөр ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлд бүрэн нийцсэн англи хэлний багш бэлтгэнэ.

Ажлын байр
  • Багш
  • Орчуулагч
  • Бичиг хэргийн ажилтан
  • Менежер
  • Зохион байгуулагч
  • Музейн тайлбарлагч
  • Аялалын хөтөч
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Төслийн ажилтан
Хөтөлбөрийн индекс: 023101
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 60 кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Суралцах хугацаа: 2-2.5 жил
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
  • Англи хэлийг ахисан (С1) түвшинд эзэмшүүлнэ.
    Хэл шинжлэлийн чиглэлээр судалгааны ажил хийх, орчуулах арга зүй
    эзэмшүүлнэ.
  • Эх хэл, соёлоороо бахархдаг, хэлийг нь судалж буй ард түмнийхээ соёл, ёс
    заншлыг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлж, нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлдэг
    орчуулагч бэлтгэнэ.
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, орчуулга
    судлалын мэдлэгтэй, хөрвөх чадвартай англи хэлний орчуулагч бэлтгэнэ.

Ажлын байр
  • Гад харилцааны менежер
  • Экспорт, импортын менежер
  • Багш
  • Орчуулагч
  • Менежер
  • Төслийн менежер
  • Музейн тайлбарлагч
  • Аяллын хөтөч
  • Эрдэм шинжилгээний ажилтан

Оюутныг хөгжүүлэх арга хэмжээ

  • Movie English
  • TOEFL-д бэлтгэх
  • Судлаач оюутан 
  • Урлаг, спортын дугуйлангууд 
  • Хувь хүний хөгжлийн сургалт
  • Оюутан солилцоо
  • “Англи хэл-ертөнцийн гүүр” сэдэвт олимпиад
  • Англи, Америкийн уран зохиолын өдөрлөг, тоглолт