ОУУБИС-ийн оюутны амьдрал

Хичээлийн шинэ жил

ОУУБИС-ийн элсэх болзол хангасан оюутнуудтай сургалтын гэрээ байгуулж, сургуультай танилцуулах, зөвлөх багш томилох зэргээр оюутны бусад үйлчилгээнүүд эхлэх ба 9 сарын 1-нд хичээлийн жилийн нээлт болно.

Хувь хүний хөгжлийн сургалт

ОУУБИС-д шинээр элссэн элсэгч бүр “Хувь хүний хөгжлийн сургалт”-нд хамрагдана. Сургалтыг БНСУ-ын их  сургуулиудаас зочин профессор ирж заах, Оюутны албанаас батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулах гэсэн хэлбэрээр хичээлийн жилийн эхээр явагдана.

IUU хамтдаа өдөрлөг

ОУУБИС-д шинээр элссэн элсэгчдэд зориулж хичээлийн жилийн эхээр “IUU хамтдаа” өдөрлөг уламжлал болгон зохион байгуулдаг. Уг өдөрлөгт сургуулийн нийт профессор багш, ажилтан, оюутнууд оролцож хөл бөмбөг, гүйлт, уртын харайлт, спорт тоглоомуудаар багт хуваагдан өрсөлдөнө.

Танхимын хичээлд

Оюутан нэг улиралд дунджаар 18кр-ийн 6 хичээл  судална. Хичээлийн хуваарийн дагуу лекц, семинар, лабораторийн хичээлд сууж, багаар болон ганцаарчлан хичээлийн хөтөлбөрт заасан даалгавар, бие даалтын ажлыг гүйцэтгэнэ.

Номын санд

Бие даалтын ажил, лаборатори, семинарын тайлан, хичээлээ давтахад номын сан хамгийн таатай орчин болно. Танхимын хичээл дууссаны дараа оюутнууд баг, группээр номын сангийн уншлагын танхимд суух нь элбэг.  

Эрдэм шинжилгээний хуралд

Тухайн хичээлийн жилийн хаврын улиралд тэнхим, сургууль, улс, олон улсын хэмжээний олон эрдэм шинжилгээний хурал семинар болдог. Оюутнууд удирдагч профессор багшийн зөвлөгөөг авч тодорхой сэдвийн хүрээнд судалгаа, бүтээл хийж эрдэм шинжилгээний хуралд танилцуулдаг. 

Оюутны урлагийн наадам

ОУУБИС-ийн оюутнууд анги хамт олноороо Оюутны урлагын наадамд ардын болон орчин үеийн дуу, ганцаарчилсан болон бүжгийн хамтлаг, жүжиг гэсэн урлагын төрлүүдээр оролцоно.

Оюутны байранд

Интернеттэй, угаалгын өрөө, гал тогоог байрны стандартаар хийгдсэн 180 оюутны багтаамжтай 6 давхар оюутны байранд хямд төлбөртэй амьдрах боломжтой. 

Спортын арга хэмжээнүүд

Шинээр элсэгчдэд зориулсан, ерөнхий захирлын нэрэмжит, сургуулийн аварга шалгаруулах, тэнхмийн нэрэмжит гэх мэт сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд анги хамт олноороо баг бүрдүүлж оролцоно.

Мэргэжлийн дугуйлангууд
      • Англи, Солонгос хэл
      • TOPIK бэлтгэл
      • Оюунлаг оюутан
      • Залуу аялагч 
      • Сайн дурын нийгмийн үйлчилгээ
Спортын дугуйлангууд
      • Сагсан бөмбөг
      • Гар бөмбөг
      • Ширээний теннис
      • Таеквондо
      • Хөл бөмбөг 
Урлагын дугуйлангууд
      • Гитар
      • Морин хуур
      • Цэнгээнт бүжиг
      • “Wolves” хөгжөөн дэмжигчид
Солонгос хэл, соёл

ОУУБИС-ийн бүх мэргэжлийн ангид Солонгос хэл үзэх ба Солонгос багш нартай хичээлийн бус цагаар яриа өрнүүлэх, Солонгосын соёл, ёс заншилтай холбоотой олон арга хэмжээ болно. Түүний нэг нь “Ханъгил” их наадам юм. 

Төгсөлт

Бакалавр, магистр, докторын сургалтаа  дүүргэж, дипломын ажлаа амжилттай хамгаалсан төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол болно. Төгсөлтийн арга хэмжээ өвөл, хавар 2 удаа болдог.