Захиргааны алба

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Захиргааны алба нь анх 1995 онд сургууль байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Түүхэн хөгжлийн үе шатуудад тус сургуулийн хүний нөөц, санхүү, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааг удирдан ажилласаар ирлээ.

Бид өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд албаны нэр, нэршил, бүтэц, зохион байгуулалтаа зах зээлийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн дагуу өөрчлөн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн эрчтэй хөгжиж байна. 

Захиргааны алба нь сургуулийн эрхэм зорилго, стратеги  , санхүү, эдийнзасгийннөөцийнбүрдүүлэлт, зарцуулалт, ашиглалтын зөв зохистой хэм хэмжээг бий болгох, оюутан, багш, ажилтан, ажилчдын ажиллах, суралцах таатай орчныг бүрдүүлэх бүхий л үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал:

  • Хүний нөөцийн хувьд шилдэг ажилтан, ажилчид, багш эрдэмтдийг тогтвор суурьшилтай ажиллахад чиглэсэн нөхцөлийг бүрдүүлж чадсан бөгөөд, цалин хөлс, урамшууллын системийг зэх зээлийн нөхцөл байдал, улс орны эдийн засгийн, сургуулийн нөөц бололцоонд тохируулан жил бүр шинэчлэн боловсронгуй болгож  ажиллаж байна. Сургуулийн эрдэмтэн багш нарын 40 орчим хувь нь докторын зэрэгтэй боллоо. Цаашид залуу багш болон ажилтан, ажилчдыг дэмжих, бэлтгэх, тэдний мэргэшил мэдлэгийг дээшлүүлэх, шагнах урамшуулах, үр бүтээлтэй ажиллах хүсэл сонирхол бий болгох тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
  • Санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа жигдэрч сургуулийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө жил бүр нэмэгдэж ирлээ. Санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, түүнийг зөв зохистой зарцуулах тал дээр байнга анхаарч ажиллаж байгаа бөгөөд жил бүрийн эцэст санхүүгийн судалгаа,  шинжилгээ хийж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөж, сайжруулж байна.
  • Аюулгүй, эрүүл, тааламжтай орчинд сэтгэл ханамжтай ажиллах, суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор аж ахуй, харуул хамгаалалт, хангамж үйлчилгээний баг  идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байна.

Албаны зорилго:

Захиргааны албаны зорилго нь сургуулийн бүхий л үйл ажиллагааг зохицуулах, шийдвэр гаргах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах ба хүний нөөцийн бодлого, зохицуулалтын асуудлыг нэгтгэн зохион байгуулж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тасралтгүй хангахтай холбоотой аж ахуй, хангамж, санхүүгийн ажил үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хүргэхэд оршино. 

Албаны зорилт:

  • Хүний нөөцийн чадварлаг багийг бүрдүүлэн, үр бүтээлтэй ажиллах
  • Сургуулийн эдийн засгийн чадавхыг сайжруулах
  • Санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, зохистой зарцуулах
  • Аюулгүй, найдвартай, цэвэр, тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх
  • Оюутан, багш, ажилтан, ажилчдын нийгмийн хангамжийг сайжруулах, нийгмийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх

Албаны бүтэц:

Захиргааны алба нь дарга, мэргэжилтэн, жолооч Хүний нөөцийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Аж ахуйн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Захиргааны алба

ОУУБИС Төв байр, А206 тоот

Утас: 462028

 


2015-2016 оны нэгдсэн төлөвлөгөө 2014-2015 оны ажлын тайлан