Аж ахуйн хэлтэс

Зорилго

Аж ахуйн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн зоирлго нь сургуулийн  багш,  ажилтан  ажилчин,  оюутаны  ая  тохитой,  аюулгүй,  цэвэр  орчинд  ажиллаж  суралцах  бололцоогоор  хангахад оршино.

Зорилт

  • Сургуулийн  харуул  хамгаалалтыг  зөв  зохион  байгуулах;
  • Сургуулийн  барилга  байшин,  эд  хогшил,  анги  танхим,  албан  тасалгаа,  нийтийн  эзэмшлийн  газруудад  засвар,  үйлчилгээ  хийх;
  • Хэрэглэж  байгаа  цахилгаан  эрчим  хүч,  ус,  дулааны  үргүй  зардлыг  аль  болох  багасгахад  нийт  ажилчдын  хүчийг  чиглүүлэн  эдийн  засгийн  хувьд  ашигтай  ажиллах;
  • Сургуулийн  харуул  хамгаалалтыг  оновчтой  зөв  зохион  байгуулж  удирдан  ажиллуулах;

Аж ахуйн хэлтсийн чиг үүрэг

Аж ахуйн хэлтэс нь Захиргааны албаны шууд удирдлагад ажиллах бөгөөд сургуулийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, алба нэгжүүдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэх дараах чиг үүрэгтэй ажиллана.

  • Сургуулийн ашиглалтын /ус, цахилгаан, дулаан/ үйл ажиллагаатай холбоотой байгууллагуудтай гэрээ байгуулан, гэрээний дагуу хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах
  • Эд хөрөнгийн засвар үйлчилгээг ирсэн захиалгын дагуу хийж гүйцэтгэх
  • Барилга байгууламж, өрөө тасалгааны урсгал засварыг чанартай сайн хийж гүйцэтгэх
  • Сургуулийн объектуудын дулаан, эрчим хүчээр хангах, инженерийн шугам сүлжээний бага, дунд болон урсгал засвар үйлчилгээг хийх
  • Сургуулийн бүх объектуудын харуул хамгаалалтыг хариуцан ажиллах
  • Сургуулийн гадаа орчны аюулгүй байдал, эмх цэгц, цэвэрлэгээг хариуцан ажиллах, хог хаягдлыг тохижилт үйлчилгээний компаниуд тогтмол зайлуулж байгаад хяналт тавих
  • Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдалд харшлах аливаа зөрчил дутагдлыг тухай бүр удирдлагад яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч байх