Хангамжын хэлтэс

 Зорилго

Сургуулийн хичээлийн байрууд, оюутны болон зочдын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, багш ажилчдын хэвийн ажиллахад шаардлагатай эд материалаар хангаж сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад оршино.

 Зорилт

  • Сургалтын болон бусад үйл ажиллагаанд хэрэгцээтэй бараа материалыг хангах
  • Багш ажилчдын ажиллах орчинг цэвэр, эмх цэгцтэй байлгахад анхаарч ажиллах
  • Биеийн тамир, спорт, соёл урлагийн арга хэмжээг тасралтгүй явуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх
  • Гадаад багш ажилчдыг тав тухтай аюулгүй амьдрах нөхцөлөөр хангах
  • Орон нутгаас ирсэн оюутнуудыг стандартын шаардлага хангасан аюулгүй тав тухтай байраар хангаж ажиллах    

 

Хангамжийн хэлтсийн чиг үүрэг

Хангамжийн хэлтэс нь Захиргааны албаны шууд удирдлагад ажиллах бөгөөд сургуулийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, алба нэгжүүдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэх дараах чиг үүрэгтэй ажиллана.

  1. Сургуулийн байр, өрөө тасалгаа, үндсэн хөрөнгийн ашиглалтыг хариуцан ажиллах, ашиглалтай холбоотой засвар үйлчилгээний захиалгыг хүлээн авч холбогдох газруудад захиалга бичиг өгөх
  2. Шаардлагатай хангамжийн материалыг зохих журмын дагуу худалдан авч, хуваарилалт зарцуулалтыг хууль журмын дагуу хийх, захиалгын дагуу олгох
  3. Өрөө, тасалгаа, үндсэн хөрөнгө ашиглалтай холбоотой хийгдэх гэрээ контрактийг байгуулан удирдлагад танилцуулах /хурлын заал, анги танхим, үндсэн хөрөнгө, граж зэрэг хөрөнгийг гадна байгууллагад түрээслэх гэх мэт/
  4. Спорт заалны ашиглалтын гэрээг хийж, ашиглалтын график хуваарийг улирлаар гарган гүйцэтгэлд хяналт тавин, удирдлагуудад танилцуулж байх
  5. Сургуулийн үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй техник хэрэгслэлийн ашиглалтыг хариуцан ажиллах
  6. Хичээлийн 4-р байрны лифтний хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах, графикт засвар үйлчилгээг хийлгэж байх
  7. Сургуулийн албан өрөө тасалгаа, коридорын цэвэрлэгээг хариуцан ажиллах.
  8. Хангамжийн материалын худалдан авалт, ашиглалт, зарцуулалтыг хөтлөн, агуулхын бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандартын дагуу хөтлөн хөдөлгөөний талаархи мэдээллийг холбогдох албан тушаалтанд тухай бүрд нь танилцуулж байх
  9. Зочны байрны ашиглалтыг хариуцан, зочны байранд амьдрах гадаад багш, ажилчдын аюулгүй байдал, тав тухыг хангаж ажиллах
  10. Оюутны байрны ашиглалт, хуваарилалт, дотоод дэг журмыг хариуцан ажиллах
  11. Сургуулийн авто машины засвар, үйлчилгээ хариуцан ажиллах
  12. Үйл ажиллагааны гүйцэтгэлийг улирал, жил тутамд хамт олноор хэлэлцүүлэн удирдлагад тайлагнаж байх

 

Хэлтсийн ажлын төлөвлөгөө

Д/д

Хийж гүйцэтгэх ажил

Хугацаа

Хариуцагч

1

Автограш ашиглахтай холбоотойгоор багш, ажилчдын судалгаа авч, өдрөөр болон хоногоор тавих автомашины бүртгэлийг хэвлэж, гэрээ хийсэн багш, ажилчдын зогсоолыг тогтоож, өдөр бүрийн тэмдэглэлийг хөтлөж, багш ажилчдын автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах

11-4 сард

Ан Жун Буг

Э.Хуяг

2

Жилийн бүрийн аж ахуй, эд хөрөнгийн тооллогод оролцож, сургуулийн нийт үндсэн хөрөнгийн дүн мэдээг гаргаж, актлах эд зүйлсийг тогтож, агуулахад хурааж, актын комиссоор дамжуулан актлах

12, 1 сар

Ан Жун Буг

Э.Хуяг

Б.Бат-Ууган

3

Спорт заал ашиглахтай холбоотойгоор жилийн график хуваарь гаргаж, байгууллагууд болон хувь хүнтэй байгуулах гэрээний загвар бэлдэх

9-6 сар

Ан Жун Буг

Д.Гантөмөр

4

Хичээлийн шинэ улирал эхлэхтэй холбогдуулан хичээлийн 1-р байр болон 4-р байрны анги танхимуудыг тэнхимүүдэд хүлээлгэн өгөх, хичээлийн улирлын сүүлд хүлээн авах загвар бэлдэх

9-6 сар

Ан Жун Буг

Э.Хуяг

Б.Бат-Ууган

5

Зочдын байрны ашиглалт хариуцан ажиллах

9-6 сар

Ан Жуг Буг

Г.Амаржаргал

6

Сургуулийн кампусын хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж, үйлчлэгч нарын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх

9-6 сар

Ан Жун Буг

Г.Амаржаргал

7

Сургуулийн үйлчилгээний автомашинуудыг хариуцах, цаг тухайд авто оношлогоонд оруулах

9-6 сар

Ан Жун Буг

8

Сургуульд хэрэгцээтэй байгаа бараа материалын худалдан авалт хийх, хяналт тавьж ажиллах

9-6 сар

Ан Жун Буг

Б.Бат-Ууган

9

Кампусын хэмжээнд болох үйл ажиллагааг хөгжим техникээр хангах, зохион байгуулалтад оролцож, анги танхимийн өсгөгч болон хөгжим техникийн үйл ажиллагааг удирдах

9-6 сар

Ан Жун Буг

Д.Гантөмөр

 

Хангамжын хэлтэс

Төв байр, 207 тоот

Утас: 462027


Бүрэлдэхүүн

Ан Жун Буг 

Магистр
Хэлтсийн дарга

example@ubu.edu.mn

Э.Хуяг

Магистр
Мэргэжилтэн

example@ubu.edu.mn

Г.Амаржаргал

Оюутны байрны
эрхлэгч

example@ubu.edu.mn